elesson’s Blog


Батга гэж юу вэ?

Posted in Beauty,Гоо сайхан by qlmb on April 22, 2009

Батга /acne/- нь үсний угийн нүх тос /sebum/ болон үхсэн арьсны эсээр бөглөрснөөр үүсдэг. Мөн үсний угийн нүхэнд бактери орж үржсэнээс улаан өнгөтэй дотороо идээтэй батганууд гардаг. Өсвөр насныханд илэрдэг гормоны өөрчлөлтийн улмаас арьсны тос ялгаруулалт ихэсдэг нь батга энэхүү насанд ихсэхэд нөлөөлдөг. Энэ нь өсвөр насныханы өсөлтийн явцад тохиолддог хэвийн өөрчлөлт юм. Батганаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй ч доорх энгийн зөвөлгөнүүдийг танд хүргэж байна.
Нүүрээ тогтмол угаах нь илүүдэл тос, үхсэн арьсны эс болоод хирийг цэвэрлэх бөгөөд энэ нь чухал юм. Гэсэн хэдий ч хэт их угаах нь нүүрийг хуурайшуулж батгийг улам ихэсгэнэ. Америкийн Арьсны Холбооноос арьсыг өдөрт 2 удаа хүчтэй биш саван буюу цэвэрлэгчээр зөөлөн угааж, дараа нь хөвсгөр ус шингээлт сайтай алчуураар зөөлөн дарж хатаахыг зөвлөсөн.

Биеийн тамираар хичээллэх эсвэл биеийн хүчний ажлийн дараагаар нүүрээ болон биеийн бусад хэсэгээ угаах хэрэгтэй учир нь хөлс нь мөн үсний угийг бөглөж батгашилтийг ихэсгэдэг. Мөн түүнчлэн тосорхог хоол эсвэл шарсан хуурсан хоол хийж буй орчинд ажиллаж буй тохиолдолд аль болох хурдан нүүрээ буюу батга их гарах дуртай хэсгүүдээ угаах хэрэгтэй.
Үсний бүтээгдэхүүнүүд, жишээ нь үсний гель зэрэг нь тос ихээр агуулдаг бөгөөд улмаар батгийг ихэсгэх хандлагатай байдаг. тийм учираас тэдгээрийг хэрэглэхгүй байх буюу зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд нүүрнээсээ аль болох хол байлгаарай.
Нүүрэндээ косметик хэрэглэдэг тохиолдолд “noncomedogenic” эсвэл “nonacnegenic” хэмээсэн бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Эд үсний сувгийн нүхийг бөглөж батгашилтийг ихэсгэх нөлөө байхгүй гэсэн утгатай. Мөн түүнчлэн хэрэв таны косметик анх авсан үеийнхээс тань өөр үнэртэй болон өнгөтэй болсон тохиодолд хэрэлэлгүй шинээр солих хэрэгтэй.
Эмчийн зааврийн шаардлагагүй авах болоцоотой бүтээгдэхүүнүүд нь зарим тохиолдолд батгийг цэвэрлэхэд хангалттай байдаг. Бүтээгдэхүүнүүд хүчний хувьд ялгаатай байдаг бөгөөд яг өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг олоход нэлээд цаг шаардагдаж магадгүй. Батганы эсрэг үйлчилдэг гол бодисууд нь “benzoyl peroxide” ба “salicylic acid” зэрэг юм.
Хэрэв ердийн бүтээгдэхүүнүүд туслахгүй байгаа бол эмчид ялангуяа арьсны эмчид хандах хэрэгтэй. Эмч танд тохирсон арчилгааны тусгай тос, гель, эм эсвэл эдгээрийн хавсарсан байдлаар бичиж өгнө. Хэрэв эмийн зүйл хэрэглэж байгаа тохиолдолд хэдийгээр арьс цэвэрхэн болсон ч эмчийн зааврын дагуу эмчилгээгээ дуустал нь хийх хэрэгтэй.
Өнөөгийн байдлаар судлаачид ямарваа нэгэн хүнсий бүтээгдэхүүн батга үүсгэх шалтгаан болж байгааг нотлоогүй ч сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь мэдээж таныг эрүүл байлгаж хангалтай авсан витамин болон эрдэс нь таны арьсанд маш чухал нөлөөтэй.
Гараараа арьсаа оролдох эсвэл арьсандаа хүний арьсны тос болон арьсны эсийг ихээр хуримтлуулдаг зүйлсийг /жишээ нь утасны харилцуур гэх мэт/ наахгүй байх хэрэгтэй. Энэ нь мэдээж бактерийг таны нүүрэнд тархаана. Мөн ямарваа нэг тос болон бусад косметик бүтээгдэхүүн хэрэглэхийнхаа өмнө гараа тогтмол угааж бай.
Хэрэв таны цээж болон нуруу зэрэгээр батга их гарах хандлагатай бол хэт бариу хавцас өмсөх хэрэггүй. Учир нь энэхүү хувцас нь тэр хэсгийн арьсанд үрэлт үүсгэж арьсыг цочроохын зэрэгцээ арьсыг амьсгалах боломжийг хаана.
Хэрэв нүдний харааны болон нарны шил хэрэглэдэг бол түүнийгээ тогтмол цэвэрлэж байхаа мартаж болохгүй. Мэдээж та нүдний шилэн дэх тос, бактери нүд болон хамрын хэсгийн үсний нүхийг бөглөөд байхыг хүсэхгүй байх. Мөн түүнчлэн нарны малгай, оролт гэх мэт арьстай хүрэлцэж буй зүйлсийг тогтмол цэвэрлэж хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр нь мөн арьсны тос болоод хир тоос ихээр хуримтлуулдаг.
Үсээ тогтмол цэвэрлэж, нүүрнээсээ үсээ аль болох хол байлгах хэрэгтэй. Үс нь мөн адил тосыг болоод хир тоос ихээр хуримтлуулдаг.
Арьсаа нарнаас сайтар хамгаалах хэрэгтэй. Учир нь арьсаа борлуулах нь илүүдэл тос ялгаралтийг үүсгэхээс гадна арьсыг эрт хөгшрүүлж улмаар эрт үрчлээтэх, хорт хавдар үүсгэх хүртэл аюултай.
Хэрэв батга таны санааг зовоож байгаа бол арьсны эмч /dermatologist/ болон зарим гоо сайхны газар арьсны мэргэжилтэнгүүд /estheticians/ байдаг ба эдгээр хүмүүст хандаж зөвлөмж авах боломжтой.
Олонхи хүмүүсийн дунд тархсан байдаг батганы тухай буруу ойлголтуудын талаар доор бичлээ.
Буруу ойлголт 1. Батгийг шахах нь түүнээс ангижрах арга мөн Батгийг шахах үед бактерийг арьсны улам гүрүү шахаж улмаар үрэвслийн процессийг улам даамжруулан улайлт, өвдөлт болон улам хүнд хэлбэрийн халдвар цаашлаад насан туршид тогтох соривжилтийг хүртэл үүсгэх аюултай.
Буруу ойлголт 2. Шарсан хоол болоод шоколад идэх нь батга үүсгэнэ Судалаачид ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн батгийг үүсгэж байна хэмээсэн нотолгоог өнөөг хүртэл олоогүй байна. Өөрөөр хэлбэл түрүүчийн долоо хоногт идсэн шоколад өнөөдөр таны нүүрэн дээр байгаа батганы буруутан биш юм. Гэхдээ энэ нь мэдээж юу хүссэнээ идээд бай гэсэн үг биш. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн ялангуяа жимс, хүнсний ногоо, үр тариан бүтээгдэхүүн болоод тос өөх багатай зүйлс нь биеийг төдийгүй арьсыг ерөнхийд нь эрүүл чийрэг байлгана. Энэ нь мэдээж танд давуу талтай. Зарим хүмүүс ямар нэгэн зүйлийг ихээр хэрэглэх үед батга ихэсхийг ажигладаг. Жишээ нь зарим хүмүүс кофи их уух үед батга ихэсэх хандлагатай байдаг тэр тохиолдолд уг батгийг ихэсгэж байна хэмээн бодож буй хүнсний зүйлийг хэрэглэхээ багасгах нь зөв алхам юм.
Буруу ойлголт 3. Стресс батга үүсгэнэ Маргааш болох шалгалтандаа хэт санаа зовсоноос арьс чинь муухай болно гэж бодож байна уу? Тэгвэл санаа зовох хэрэггүй юм байна. Өдөр бүрийн ердийн стресс таны арьсанд ямар нэгэн өөрчлөлт өгөхгүй. Харин нэлээд хүнд хэлбэрийн сэтгэлийг дарамт, стрессд байгаа тохиолдолд хүний арьс хэвийнээс илүү хэмжээний тос ялгаруулах талтай боловч энэ нь зайлшгүй батгийг ихэсгэнэ гэсэн үг биш юм.
Буруу ойлголт 4. Арьсаа борлуулах нь батгийг арилгана Наранд арьсаа борлууласнаар батганы улмаас үүссэн улайлтын харагдах нь багасаж байгаа боловч арьс эргэн цайрах үед батга хэвэндээ байж л байх болно. Наранд удаан хугацаагаар зохистой хамгаалатыг хэрэглэлгүй байх нь арьсыг хуурайшуулах болоод эрт хөгшрүүлэх нөлөөтэй. Энэ цаашилбал эрт үрчийх болоод арьсны хорт хавдар зэрэгийг хүртэл үүсгэх аюултай.
Буруу ойлголт 5. Нүүрээ их угааснаар батганаас салж болно Нүүрээ тогтмол угаах нь мэдээж сайн. Учир нь угаах үед үхсэн арьс, илүүдэл тос болоод нүүрэн дээрх бохир хир зэрэг нь цэвэрлэгдэж байдаг. Гэсэн хэдий ч хэт их буюу шаардлагатайгаас илүү угаах, нүүрээ хэт хүчтэй үрж угаах нь нүүрийг хуурайшуулах муу талтай бөгөөд энэ нь батгийг улам ихэсгэнэ. Нүүрээ арчлах хамгийн сайн стратеги юу вэ? Ерөнхий дүрэм бол өдөрт 2 удаа хурц биш саван буюу цэвэрлэгчээр зөөлөн угааж дараа нь хөвсгөр алчуураар зөөлөн дарж хатаах. Спиртийн хольцой зүйлсээр цэвэрлэх нь мөн арьсийг хэт хуурайшуулдаг тул аль болох сонгохгүй байх нь хэрэгтэй.
Буруу ойлголт 6. Хэрэв батгатай байхыг хүсэхгүй байгаа бол косметик бүү хэрэглэ Залуу арьс ямар нэг косметик хэрэглээгүй ч сайхан харагддаг. Тэгэхдээ хэрэглэмээр байгаа тохиолдолд noncomedogenic эсвэл nonacnegenic гэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Зарим косметикууд мөн батганы эсрэг үйлчилгээг үзүүлэх benzoyl peroxide болон salicylic acid зэрэг бодисуудыг хүртэл агуулсан байдаг. Иймд бүтээгдэхүүнээ сонгохдоо эдгээрийг анхаарна биз.
Буруу ойлголт 7. Олон төрлийн эм хэрэглэх нь батгийг арилгана Хэт олон төрлийн эм хэрэглэх нь батгийг арилгах шилдэг арга биш юм. Харин ч олон төрлийн эм хэрэглэснээр арьс хуурайших болоод батгийг улам ихэсгэх хандлагатай. Хэрэв батганы эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд зааврыг маш нарийн дагахаа үргэлж санах хэрэгтэй. Үр дүн зарим тохиолдолд 8 долоо хоног хүртэлх хугацааны дараа хүртэл гардаг тул, эмчилгээний явцад өөрийн дураар тунг нь ихэсгэх эсвэл хэт ойр ойрхон хэрэглэх болон өөр бусад ямар нэгэн хэлбэрээр зааврыг өөрийн дураар өөрчлөн хэрэглэж болохгүй.

One Response to 'Батга гэж юу вэ?'

Subscribe to comments with RSS or TrackBack to 'Батга гэж юу вэ?'.

  1. lesson said,

    Энэ талаар зөвлөгөө өгсөн танд баярлалаа


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: