elesson’s Blog


Үсний тухай ойлголт

Posted in Beauty,Гоо сайхан,Hair by qlmb on April 21, 2009

Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах вэ?
– Мэдээжийн юм шиг санагдаж магадгүй, гэхдээ будагнийхаа зааварчилгааг унших зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа үсээ өмнө нь будсан бол будагтай үс илүү их будаг шингээж авдаг гэдгийг санаарай.
– Үсээ будахаасаа өмнө харшлын тестийг арьсан дээрээ хийж үзэх маш чухал. 48 цагийн дотор будагны найрлаганд орсон бодис арьсанд чинь ямар нэгэн харшил нөлөө үзүүлэхгүй бол будгаа хэрэглэж болно. Харшлын тестийг хийснээр будах явцад гарч болох гэнэтийн сөрөг нөлөөнөөс сэргийлэхээс гадна будагныхаа хэдий хэр хугацаанд үйлчлэхийг өөрийн онцлогт тааруулан тодорхой мэдэж болдог юм байна.
– Урт үстэй бүсгүйчүүдэд нэг хайрцаг будаг хүрэлцэхгүй байж магадгүй, тиймээс хоёрыг худалдаж авсан нь найдвартай.
– Будахаасаа өмнө үснийхээ хүрээг тойруулаад Вазелин түрхвэл нүүр, чих болон хүзүүний арьс будагдахаас сэргийлнэ. (Гарын арьсаа бээлий өмсч хамгаалахтай л адилхан.)
– Хэрвээ үс будахад гаршсан биш бол угаалгын өрөөнийхөө шалан дээр хуучин сонин юмуу алчуур дэвсэж будаг үсэрч толботохоос хамгаалсан нь дээр.
– Түүнчлэн мөрөн дээрээ хуучин алчуур тавьж хувцсаа будаг болохоос хамгаална.
-Үсээ будахдаа хавтгай самаар үсэндээ зурвас гаргаж зааглаад, зурвас зурвасаар будаж, будсан хэсгээ самнаад явбал үснийхээ аль нэг хэсгийг будалгуй орхихоос сэргийлэх бөгөөд үс нэгэн жигд будагдана.

Өөрт чинь ямар өнгийн үс зохих вэ?
Заримдаа бид хуучин өнгөнөөсөө уйдаад, үснийхээ өнгийг өөрчлөх юмсан, бүр содон, хурц өнгийн үстэй болж үзэх юмсан гэж хүсдэг. Гэхдээ чухам ямар өнгө сонгохоо тэр болгон сайн мэддэггүй. Дэлгүүрийн тавиур дээр өрөөстэй олон өнгийн будагнаас өөрт зохихийг сонгох гэж удаан хугацаагаар тавиурийн дэргэд эргэлдэх юу ч биш. Хэрвээ бүсгүй танд энэ бүхэн их л танил сонсогдож байвал дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

Үснийхээ будагны өнгийг арьсныхаа өнгөтэй тохируулж сонгох нь:
Хүний арьсыг ерөнхийд нь дулаан болон сэрүүн өнгөтэй гэж ангилж болдог гэнэ.
Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг.
Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.
Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Үсээ зөв арчилах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.
Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.
Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.

Илүүдэл үсээ яах вэ?
Эмэгтэй хүнд тулгардаг гарын шуу, хөлийн шилбэ , шанаан дээр ургадаг энэ илүүдэл үсийг моодны сэтгүүл дагаж хусаж цэвэрлэх хэрэг байна гэжүү. Энэ илүүдэл үс улирал хамаарахгүй бүтэн жилийн турш тэмцсэн ч байж л байдаг. Арилгах гэж олон төрлийн аргуудыг хэрэглэсэнээр эмэгтэй хүний булбарай биеэн дээр шарх болон үлддэг.
Энэ нь ялангуяа цайвар үстэй, өнгөлөг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдэд хамааралтай юм. Тэдний арьс үс арилгах олон аргыг хүлээж авахдаа маш эмзэг байдаг. Депиляц нь хааяа бидний биед цочрол өгч, архаг өвчин, цаашилбал фолликулит буюу үсний уутны өрөвслийг бий болгон гэмтээдэг байна. Бидний биеийн хөлний шилбэ, суга, гарын шуунд гардаг үсний онцлог ялгаанаас болж энэ асуудалтай тэмцэхэд гарын доор хэрэгслүүд бий ч нилээд хүнд байдаг. Энэ тохиолдолд ойр зуурын гарын доорх хэрэглэлүүдийг зөв сонгож чадвал шарх сорвио багасгаж болох юм.
2.6. Yс юунаас болж хагтдаг вэ?
Хүний үснээс лабораторын тусламжтайгаар шинжилгээ авч эрдэс бодисын агуулгыг нь тодорхойлдог аж. Ингэснээр ямар бодис дутагдалтай, хэрхэн нөхөж болох талаар тодорхойлолт гаргадаг аж.
Гэвч энэ нь төдийлөн үнэн зөв дүгнэлт болж чаддаггүй байна. Учир нь хүний бие организм дэх хоол тэжээлийн дутагдэл хүний үсэндэхээс харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Жишээ нь бие организмд нь цайр дутагдаж байхад үсэнд нь харин ч ипүүдэлтэй байх жишээтэй. Харин үсэнд хийсэн шинжилгээгээр хортой бодис байгаа эсэхийг нарийн сайн мэдэж болох гэнэ.
Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга. Хэрэв таны үс хагтсан бол Селений найрлагатай шингэн саван хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй өгнө. Шингэн савангаа түрхээд таван минут хэртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй гэнэ. Yс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй юм. Үс амин дэм, эрдэс бодис дутагдсаны улмаас хагтдаг. Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг Селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Самрын тосыг нимбэгний шүүстэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга ч бий. Бүлээн самрын тосыг хуухандаа түрхээд дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэх нь илүү үр дүнтэй. Ингэж түрхээд хэдэн минут байлгаад усаар угаана.

Хуурай гэмтэлтэй үсэнд тавих гэрийн маск

Хуурай болон гэмтэлтэй үсэнд хийх хамгийн гол гэрийн эмчилгээ бол үсэндээ маск тавих юм. Тэгэхээр энэ масканд маань гэр ахуйд хэрэглэгддэг материал ордог байгаа: Лемон, зөгийн бал, ургамлын гаралтай зөөлөн тос.
• Ургамлын гаралтай болон шошын тосыг том халбагаар /бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны том халбага/ хоёр удаа авсантай адил хэмжээтэй авах
• Лемоны цэвэр шүүсийг мөн том халбагаар хоёр авсантай тэнцүү хэмжээтэйгээр авах
• Нэг халбага хэмжээтэй зөгийн бал шаардлагатай.
Эдгээр зүйлсүүдийг бэлдэж, лемоны цэвэр шүүсэн дээрээ ургамлын гаралтай тос болон зөгийн балаа хийж сайтар хутгаж өгнө.
Материалуудаа сайн хутгасны дараагаар та үснийхээ угаас эхлээд төгсгөл хүртэл бэлэн болсон маскаа жигдхэн түрхэх шаардлагатай.
Нүүр гарынхаа алчуураар масктай үсээ ороож өгөөрэй.
30-60 минутын турш масктай үсээ алчуураар боосон хэвээр нь байлгана.
Үүний дараагаар бүлээн усаар зайлж, үсэндээ тохирсон шампуниар үсээ угаана. Үр дүнг сайжруулахын тулд хоёр удаа ийн хийж болно.
Энэхүү маск нь таны үсэнд гайхалтай тэжээл өгч чийгшүүлэн гялалзаж намирсан болгох болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: