elesson’s Blog


Иллэг, massage

Posted in Гоо сайхан,Massage by qlmb on April 21, 2009

Иллэг нь хvнийг тайвшруулж, амрааж, өвчинг арилгаж, бусад хvнтэй харьцах ур чадварт нөлөөлж, тэр бvv хэл олон төрлийн өвчнийг эдгээж чаддаг.
Нөгөө талаар иллэг хийх явцад судасны даралт буурч, судас нарийсах өвчин зогсож тархины эд эсvvдийн мөхөл ба vхжил удааширч, ялангуяа хөгшин хvмvvс ой тогтоолт муудах аюулаас ангижирдаг . Арьсыг амраах, сэргээхэд иллэгийн аргыг амжилттай хэрэглэж ирсэн. Нөгөө талаар иллэг өөрөө хvнд маш тааламжтай мэдрэмж төрvvлдэгээрээ онцлог юм. Тогтмол иллэг хийлгэвэл хvн стресст ордоггvй ба улмаар ямар нэг өвчин тусдаггvй. Нvvрэндээ тогтмол иллэг хийлгэвэл арьс хөгширөлт, хуурайшилт vл явагдана. Зөвхөн бие биш оюун ухааны чадварт эерэг сайнаар нөлөөлдөг.
Хvний гар хамгийн тvрvvнд ядарч, гарын арьс эвэршиж, мойногших зэргээр эвдэрч байдаг. Ялангуяа компьютер дээр суух гэх мэт нэгэн хэвийн ажил хийдэг хvмvvсийн хувьд гарын иллэг нэн чухал юм. Нvvр болон бусад биед иллэг хийхдээ тансаг vнэртэй тос хэрэглэнэ. Энэ нь хvний vнэртэх мэдэрхvйгээр дамжин улам тайвшруулах давхар vйлчилгээтэй байдаг. Голдуу цэвэр байгалийн гаралтай тансаг vнэрт ургамлаас гаргаж авсан тос хэрэглэдэг билээ. Мэдээж хvн өдөр тутмын иллэг хийх боломжгvй. Гэтэл хааяа нэг иллэг хийлгээд байхад хvн арьс ба эрvvл мэнддээ маш том тус хvргэж байдаг. Нурууны иллэг нь бvх биеийг амраах хамгийн энгийн хялбар арга. Нуруунд иллэг хийх vед өдрийн ядаргааны ихэнхи нь арилдаг.
Нvvрний мэргэжлийн хэмжээний сайн иллэг нь хvнд шал өөрөөр залуу харагдахад тусалдаг. Учир нь нvvрний бvх булчин дээд зэргээр амарч, vрчлээс алга болдог юм. Ердөө хэдхэн минутын дотор хvнийг 10 насаар залуу харагдуулдаг гэж vздэг. Нvvр ба бvх биендээ массаж хийлгэж байгаа хvн нам унтаж орхидог нь хичнээн их тайвширч, амарч залуужиж байгааг илтгэдэг билээ.

Чихээ ашиглан бүх төрлийн өвчнийг анагаах арга
“ЧИХ НЬ МУУХАН ЭМЧЭЭС ДЭЭР” гэсэн эртний Хятадын анагаахын номонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл энэ ямар утгатай үг болох талаар таньд товч болов мэдлэгийг хүргэхээр зорилоо.
Чихний цэгийн иллэгийг дангаар нь хийж болох боловч, түүнийг бүх биеийн иллэгтэй хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай. Гэхдээ энд зөвхөн чихний иллэгний тухай өгүүлэх болно.
Чихэнд массаж хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ. Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд массаж хийх нь тухайн өвчтэй эрхтнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Массажыг хийхдээ:
эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх мягаар хийнэ.

Чихний иллэгийг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэнд бие даан хийх иллэгийг өдөрт 2-3 удаа хийж болно.

Иллэг хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл илнэ.

Бие даан хийх иллэгийг өглөөний дасгалын өмнө, ажлынхаа дундуур хийхээс гадна алжаал ядаргаа тайлах, биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах зорилгоор унтахаасаа 2 цагийн өмнө хийх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй байдаг.

Унтахын өмнө иллэг хийхдээ эхлээд чихийг бүхэлд нь жигд илж өгнө.

Өвчин туссан үед тухайн өвдөж буй эрхтэнтэй холбоотой цэгүүдэд хийнэ. Ингэхдээ хоёр чихэндээ нэгэн зэрэг эсвэл ээлжлэн хийж болно.

Эдгээрээс гадна доорх хэдэн ашигтай зөвлөгөөг хүргэе.

Нойр муудах, ялангуяа нойр солигдох үед 2-3 удаа гүнзгий амьсгал авангаа чихнийхээ гэдсийг хоёр талаас нь хуруунуудаараа хавчин өнгөцхөн илэх нь их үр дүнтэй байдаг.

Энэ иллэгийг хийхэд хурууны хөдөлгөөн зүрхний цохилттой нэгэн хэмтэйгээр эхэлж, аажимдаа удааширч зүрх 2-3 удаа цохилох хугацаанд нэг удаа тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ.
Нойрмоглох, бие сулрах, нүд ядрах үед чихийг хүчтэй чимхлэн илж, аажимдаа нухах хэлбэрт шилжих байдлаар массаж хийнэ.

Чих шуугих, сонсгол муудах үед чихний нүхний дээд хананд иллэг хийх бөгөөд энэ иллэгийг хөмсөгний голд байрлах цэгийн иллэгтэй хавсран хийх нь илүү тустай,

Чихэнд хийх иллэгийн төгсгөлд, гүнзгий амьсгал авангаа чих, чихний арын хэсгийг илэх хэрэгтэй.

Иллэг хийх дараалал:
• Массаж хийх гэж байгаа хүнээ ширээ маягын вандан, эсвэл шалан дээр хэвтүүлээд бүтээлгээр хучина. Энэ бол массаж хийх хамгийн боломжтой байрлал.
• Массаж хийлгэж байгаа хүн нүцгэн байвал массаж үр дүнтэй болно. Хэрэв нүцгэн байх боломжгүй бол дотуур хувцас эсвэл халат өмссөн байж болно. Массаж хийж, арьсаараа шүргэлцэх нь хамтрагчийг чинь ихээр сэрэлдүүлдэг.
• Массаж хийж байгаа өрөө нь дулаахан, элдэв зураг чимэглэлгүй байх ёстой. /хэт халуун байж болохгүй./
• Массаж хийхдээ зориулалтын массажны тос хэрэглэ. Тослож массаж хийх нь хуурай арьсан дээр хийснээс илүү үр дүнтэй байдаг. Биеийг нь тослохоос өмнө тосоо халаасан байх ёстой. Тосоо гар дээрээ аваад бүлээстэл нь алган дээрээ байлгасны дараа хэрэглэ.
• Массаж хийх үед эр, эм бэлэг эрхтэн орчимд массаж хийх бол усан болон селикон суурьтай тос альныг нь ч хэрэглэж болно. Харин тосон суурьтай тосыг бэлэг эрхтэн орчимд түрхэж, бэлэг эрхтэн дотор оруулж хэрэглэдэг сексийн хэрэгсэлүүдэд түрхэж хэрэглэж болохгүй. Учир нь ийм тос амархан гадагшилдаггүй бөгөөд бактер үүсэх нөхцөл болж өгдөг.
• Массаж хийх өрөөг тусгай орчин бүрдүүлж зассан байх ёстой. Бүдэг гэрэл, лаагаар чимэглэсэн, намуухан, тайвшруулах хөгжим эсвэл секс аястай хөгжим эгшиглэж байх нь тохиромжтой. Өрөөнд гадны элдэв чимээ орохгүй, утас, вибратор дуугарахгүй, 2 биенээ бүрэн мэдрэхээр нөхцөл бүрдсэн байвал зохино.
• Массаж эхлэхийн өмнө массаж хийх гэж байгаа болон хийлгэх гэж байгаа 2 хүн 2-лаа тайвширсан байх хэрэгтэй. Массаж хийлгэх хүн нь доошоо харж хэвтсэн байна.
Хүзүү, мөрний массаж
Хүзүү, мөр нь массаж хийж эхлэх хамгийн тохиромжтой хэсэг. Учир нь энэ хэсэгт мэдрэлийн олон цэгүүд байрладаг. Эдгээр цэгүүдэд массаж хийж эхэлснээр таны хамтрагч тайвширч, энэ нь массаж үр дүнтэй болох эхлэл болно. Гарын алган дээрээ тосноос аваад хооронд нь үрж гарын алгыг дулаан болмогц гарыг 2 мөрөн дээр тавьж, 2 эрхий хурууг хоорондоо 2.5 см зайтай байхаар нурууны ясны 2 талд байрлуулана. Мөрийг нь хурууны үзүүрээр базаж, гарын алгаар илж массаж хийнэ. Хумсаар хумсалж болохгүй. Алганд дүүрэн мах баригдахаар базах ба хэт чанга базаж, хурдан илж болохгүй. Зөөлөн, бага зэрэг дарж хийнэ. Мөн гарын алгаар нухаж болно.
2 эрхий хурууг хүзүүний ард байрлуулж бага зэрэг даралттайгаар доош нь чиглэлд илнэ. Эрхий хурууг зөөлөн, эргэлдэх маягаар хөдөлгөж чихний араас мөр рүү, хүзүүний араас нурууны чиглэлд илнэ. Зарим хүн чих, хүзүүний ардаа маш их сэрэлтэй байдаг. Иймд энэ хэсгийг илж сэрлийг өдөөж болно.
Нуруу, биеийн хажуу, өгзөгний массаж
Хүзүү, мөрөнд массаж хийж дууссаны дараа нуруунд иллэг хийнэ. Нуруунд 3 том булчин байдаг бөгөөд эдгээрт олон мэдрэлийн судал, цэгүүд оршдог. 2 гарын алгаар сээр нурууг дагуулан эргэлдэх хөдөлгөөнөөр илнэ. Мөн нурууны доод хэсэг, биеийн хажуу хэсэг, ташааг ийм хөдөлгөөнөөр илдэг. Ингэж илсний дараа нурууны гол яснаас 2 тийш /нурууны доод хэсэг, биеийн хажуу хэсгийг оролцуулаад/ хурууны өндгөөр зөөлөн илж, товшиж өгнө. Ингэхдээ маш зөөлөн өдөөр хүрч байгаа шиг мэдрэмж өгөх хэрэгтэй.
Үүний дараа өгзөгөнд массаж хийнэ. Ингэхдээ бугуйны дотор хэсгээр 2 өгзөгийг дугуй тойрог маягаар зөөлөн илнэ. Дараа нь нурууны төгсгөлд байх ахар сүүлний хэсгийг гарын алга, хуруугаар илж, бага зэрэг дарж өгнө. Энд мэдрэлийн олон цэгүүд байдаг бөгөөд энд иллэг хийхэд стресс тайлагддаг.
Хөл
Массаж хийлгэж байгаа хүнээ хажуугаар нь хэвтүүлж, өвдгийг нь нугалуулаад гараа тослож хөлийг бүхэлд нь гарын алгаар илж, шагайн хэсгийг, эрхий хуруу болон бусад хуруунуудаас илж өгнө. Өвдөгний ар талыг илэхдээ хамаагүй хүчтэй дарж болохгүй. Учир нь энд эмзэг мэдрэмтгий байхаас гадна вейны судас байдаг. Гуяны хэсгийг гарын алгаар эргэлдсэн хөдөлгөөнөөр илнэ. Гуяны хэсэгт маш олон сэрэлийн цэгүүд байдаг тул үүнийг массажны хамгийн сүүлд гүйцэтгэвэл таны хамтрагчид таалагдах бөгөөд энэ нь сексийн урьтал хэсэг болж болно.
Хөлийн тавхай
Энэ нь биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг. Иймд энэ хэсгийг массажлаж бие биенээ сэрэлдүүлж болно. Зарим хүмүүс хөлийн тавхайндаа маш их гижигтэй байдаг. Ийм хүмүүст иллэг хийхэд хөлийг хөдөлгөөнгүй байлгаж, бага зэргийн даралттайгаар илэх хэрэгтэй.
Хөлийг нь жийлгээд, хөлний улыг өөр рүүгээ харуулж, 2 эрхий хуруугаараа сарвууны хэсгээс эхлэн илнэ. Эрхий хуруугаар эргэлдэх хөдөлгөөн хийж, бага зэргийн даралттай сарвуунаас өсгий рүү чиглэлтэй илнэ. Хөлийн хурууг илэхдээ хуруу нэг бүрийг чимхэж, зөөлөн татаж илнэ.
Толгой болон нүүрний массаж
Массажыг толгой, нүүрэнд массаж хийснээр дуусгана. Суугаа байдлаас толгойг барина. Толгойнд массаж хийхэд ямар ч тос хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Толгойн массаж хүнийг хамгийн ихээр амрааж тайвшруулдаг. Эхлээд түүний хуйхан дээр хурууны өндгөөр зөөлөн товшиж массажилна. Энэ үед мөн шанаа, чамархайн хэсгийг хамтад нь илнэ. Хуйханд товшилт хийж дуусаад хурууны өндгөөр эргэлдэх хөдөлгөөнөөр хуйх, шанаа, чамархайнд иллэг хийнэ. Үүний дараа хэвтүүлж нүүрэнд массаж хийнэ. Нүүрэнд массаж хийхэд хурууны өндгөөр борооны дусал адил зөөлөн товшиж өгөхөөс гадна нүүрэнд массаж хийх үндсэн чиглэлийн дагуу гадагш чиглэлтэйгээр хурууны өндгөөр зөөлөн илнэ. Чихийг эрхий, чигчий хуруугаар 2 талаас нь зөөлөн чимхэж имрэх хөдөлгөөнөөр илнэ.
Эдгээр массажыг хийх явцдаа хайртынхаа биеийг нь амрааж, сэрлийг өдөөлсөөр энэ нь сексийн өдөөлтийн нэг хэсэг болж болно. 4. Сонгино, гичтэй сүмс Орц:
Улаан сүмс 800 гр, бөөрөнхий сонгино 300 гр, тос 40 гр, цөцгийн тос 30 гр, гич (зуурч бэлэн болгосон) 25 гр.
Үндсэн улаан сүмсэнд хуурсан сонгино хийж 10-15 минут зөөлөн галаар чанана. Бэлэн болсон сүмсэнд цөцгийн тос, гич, давс хийнэ. 1 литр сүмсэнд 50 г сүмс нэмж олгоно. Сүмсийг буцалгаж болохгүй. Учир нь гичний үнэр арилна. Сүмсийг машиндсан махан хоол, шарсан хиам, гахайн зайдас, чанасан гэдэс, дотор махан хоолонд олгоно. 5. Маск тавихад юу анхаарах зүйл – духны голоос хоёр тийш шанаа руу
– эрүүнээс шанаа руу
– дээд уруулаас чих рүү
– хамарнаас шанаа руу чиглүүлэн тавина.
Нүд тойруулан маск тавихгүй харин ургамлын тосоор тосолно. Маск тавиад тухтай хэвтэж, энэхэн хугацааг амарч тайвшран биеэ суллаж, сайхан дурсамж, мөрөөдөлд умбан өнгөрөөж байгаарай. Маскны дараа тос түрхэнэ.
Маскийг долоо хоногт 1-2 удаа тавих бөгөөд 10-20 удаа давтвал нэг курс эмчилгээ болно. Үргэлжлэх хугацаа 15-20 минут. 35 хүртлэх насанд долоо хоногт нэг удаа, харин түүнээс хойш 2 удаа, 50 наснаас эхлээд заавал 2 удаа.

Гайморитийн үед хийх цэгэн иллэг
Өвчин, зовиур гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тийм ч болохоор өвчин зовиур хийсч ирэх үед эм тан байхгүй, эмчид үзүүлэх боломжгүй байх нь олонтаа. Ийм үед яах вэ? Цэгэн массажийг хийгээд үз. Тусгай мэргэжил, тоног төхөөрөмж шаардахгүй, энгийн.
Цэгийг олох
Хуруугаараа тухайн хэсгийн арьсан дээр дарснаар цэгийг олдог. Цэгийг зөв олсон үед мэнэрэх, өвдөх, жирсхийх, эвгүй оргих зэрэг зүйлс мэдрэгдэнэ. Цэг хүртэлх зайг цунгаар хэмждэг. Энэ нь нугалсан дунд хурууны дунд үеийн хэмжээ. Цэгийг тодорхойлохдоо эрэгтэй хүн зүүн гарынхаа, эмэгтэй хүн баруун гарынхаа цунаар баримжаална.
Иллэг хийх аргууд
Цэгэн массаж хийх үндсэн гурван арга байдаг, үүнд:
• Иллэг хийхдээ тасралтгүй буюу эсвэл хөнгөхөн шүргэж илэх
• Эрхий, эсвэл дунд хурууны өндөг, эсвэл алгаараа дарах
• Хүчтэй хүн дарах. Ингэж дарах үед арьсан дээр хонхорхой үүсдэг.

Энэ гурван аргын аль нэгийг нь ашиглахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй, үүнд:
1. Цэгэнд цэх дээрээс нь болгоомжтой иллэг хийх ёстой.
2. Илж байгаа бол иллэг нь тасралтгүй байх ёстой.
3. Иллэгийг эргэлдсэн, эсвэл чичигнүүлсэн хөдөлгөөнөөр хийнэ.
4. Эргэх хөдөлгөөнийг хэвтээ чигт, нар зөв эргүүлж хийнэ.
5. Эргэлдэх хөдөлгөөнтэй иллэг хийхдээ бага зэрэг дарж болно.
6. Удаан, эсвэл хурдан илж болно. Гол нь удаан бол дан удаа, хурдан бол дан хурдан гэсэн зарчмыг баримтална.
7. Гүн хүчтэй даралтыг хэсэг зуур л хийнэ.
Нөлөө
Иллэгийн үргэлжлэх хугацаа, эрчимээсээ шалтгаалаад цэгэн массаж нь сэргээх, эсвэл тайвшруулах нөлөө үзүүлнэ. Ийм учраас иллэг нь сэргээх, тайвшруулах гэсэн хоёр янз байдаг.
30-60 секундын турш хэсэг зуурын хүчтэй даралт, тасалдсан чичиргээ байдлаар иллэг хийх нь сэргээх аргын үндэс нь. Сэргээх иллэгхийг нар жаргасны хойно хийх хэрэггүй гэж үздэг.
Тайвшруулах иллэг хийхэд аажим, удаанаар арьсанд нугалаас үүсгэлгүйгээр эргүүлж илэх, хурууныхаа өндгөөр цэгэн дээр дардаг. Дарахдаа аажмаар даралтынхаа хүчийг нэмээд цэгийн гүнд нь хүрээд хуруугаа авалгүй хэсэг дарж өгдөг. Хөдөлгөөн болгоныг хуруугаа цэгнээс салгалгүйгээр 3-4 удаа давтана. Цэг тус бүр дээр 3-5 минут иллэг хийнэ.
Иллэг хийхийн өмнө биеэ суллан, анхаарлаа иллэг, түүнээс төрж байгаа мэдрэмжинд төвлөрүүлэн, эерэг үр дүн хүлээн биедээ эвтэй байрлал авна.
Цэгэн иллэгийг хийсний дараах нааштай үр дүн илрэх хугацаа нь хүн болгонд янз бүр байдаг.
Цээр
Дараах тохиолдолд цэгэн массаж хийхийг цээрлэнэ. Үүнд:
– хортой, эсвэл хоргүй хавдар
– сүрьеэ, ходоод болон арван хоёр хуруу гэдэсний шарх
– дотор эрхтэний хүнд гэмтэл
– цусны өвчин
– сэтгэцийн өвчин
– хэт хөөрлийн байдал
– бие давхар байх
– сарын тэмдэг ирсэн
– согтуу
– өлөг элгэн дээрээ
– өндөр настай
– ой хүрээгүй хүүхэд
Иллэг хийж эхэлсэн бол курс иллэгийг дуустал кофе, өтгөн цай, халуун ногоо, давсалсан бүтээгдэхүүн хэрэглэхийг цээрлэнэ. Халуун устай ваннд орох, саунд суухыг цээрлэдэг.
Гайморитийн үед хийх цэгэн иллэг

1-р цэг. Тэгш хэмтэй, доод зовхиноос 12 мм-ийн дор байрладаг. Иллэг хийлгэхдээ сууна. Хоёр талд зэрэг иллэг хийнэ.
2-р цэг. Тэгш хэмтэй, сээрний III ба IV нугалам хоорондын сэртэн хоорондын заагтай нэг түвшинд, хажуу тийш 1,5 цунгийн зайтай байрлана. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.
3-р цэг. Тэгш хэмтэй. Дагзан дээр байрладаг. Иллэг хийх үед толгойгоо бага зэрэг бөхийлгөж өгнө. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.
4-р цэг. Тэгш хэмгүй. Үсний заагнаас 1 цунгийн дээр байрладаг. Иллэх хийх үед сууна.
5-р цэг. Тэгш хэмтэй. Хөмсөгний дотор талын захаас хагас цунгийн дээр байрладаг. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.
6-р цэг. Тэгш хэмтэй. Бугалагны дунд атираанаас дээр, шууны гадна талд байрладаг. Гарын алга доош харуулан ширээн дээр тавьсан үе иллэг хийнэ. Иллэгийг зүүн, баруун талд нь ээлжлэн хийнэ.

Тайлбар
1. Тойрог үүсгэн илэх хөдөлгөөн хийж тайвшруулах аргаар хийнэ. Цэг тус бүрт 4-5 минут иллэг хийнэ.
2. Бүтэн курс нь 10-12 өдөр. Өдөрт хийх массажны тоог аажмаар нэмсээр нэгээс гурав хүргэнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: