elesson’s Blog


Гоо сайхны нууцаас…

Posted in Beauty,Гоо сайхан by qlmb on April 21, 2009

Төгс төгөлдөр гоо сайхан харагдах нь хэн бүхний хүсэл байдаг. Энэ нь тэр болгон хүсснээр болоод байдаггүй нь ойлгомжтой. Энэ бүлэгт түүвэрлэн оруулсан зөвлөгөө нь энгийн нөхцөлд яаж төгс харагдах талаар дурьдсан.

Крем
Одоо цагт илүүдэл үсээ арилгах хамгийн түгээмэл аргуудын нэг бол олон төрлийн цэлцэн /алим, жимс,сүү буюу шоколадийг нухаж хутган хөөсрөөлсэн идээ/ , оо зэрэг болжээ. Энэ хэрэглэлүүд их түгээмэл байдгаас гадна өртөг бага шаардагдана. Үүнээс гадна биеийнхээ дуртай хэсэгт түрхэж болно. Хамгийн гол нь хэрэглэж байх явцад ямар нэг элдэв гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ онцлог юм. Эдгээр хэрэглэлд илүүдэл үсний уган дахь кератинг буулгах бэлдмэл агуулагддаг байна.
Та кремээ түрхсэнээсээ хойш 5-15 минут болоход хангалттай. Энэ нь үсний уганд нэвтрэн ордог чадвар муутай депиляторыг харгалзаж үзэхгүйгээр тун зохистой хангалттай хурдан хугацаа юм. Харин үс цэвэрлэсэн эмчилгээний дараа биеийн цэвэрлэсэн хэсгүүдэд хар цэгүүд үлддэг. Үүнийг харгалзан бодно.
Энэ хоёр асуудлыг андуурахгүй байх нь чухал. Үсний уганд үйлчлэх кремийн үйлчилгээний идэвхийн талаар олон мэдээлэл байдаг ч харамсалтай нь хувь хүний биеийн онцлогоос хамааран арчилгааны дараа үсний ургалт удаашрах нь бий. Ийм учраас 3-4 өдрийн дотор ургаж эхэлдэг.
Өөр нэг чухал дутагдал нь депиляторийн крем юм. Хэрвээ та суган дахь үсээ цэвэрлэсэн бол нэг хэсэгтээ саван дезодорант хэрэглэсний хэрэггүй. Хэрвээ та хэрэглэсэн тохиолдолд депиляторын шүлт хүчтэй болж , улайн цочрол өгдөг. Энэ тохиолдолд эмзэг арьсны нүүрны крем , чийгшүүлэгч , сүүн шингэн тус болж чадна. Үсээ кремээр цэвэрлэсний дараа ямар нэг лосьон, эсвэл спиртийн найрлагатай тоникоор арчсаны хэрэггүй. Хүйтэн усаар арьсаа угааж, ус нэвтэрдэггүй алчуураар нямбай арчихад хангалттай.

Маск
Хүн бүр химийн хольцгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Тиймээс жимс, жимсгэнээр арьсаа арчилах талаар зөвлөе.
Нимбэгээр батга арчлахад үрэвсэл намдааж, нүх агшаан, арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн арьсанд тэжээл өгч, өнгий нь сэргээдэг.
Нимбэгний шүүстэй усаар нүүрээ угааж, нимбэгийг жимстэй хольж маск бэлтгэж болно.
Өргөст хэмх, байцааны шүүсийг үрэвсэл дарах, цайруулах, арьсыг чангалах зорилгоор хэрэглэнэ.
Бяцалсан гүзээлзгэнийг архитай, тал аяга жимс, хоолны халбага архи хэмжээтэйтэй хэрэглэнэ.
Мэдрэмтгий, цочиромтгой арьсанд
Аарцтай маск: 2 цайны халбага тараг, 5гр алимны шүүс, нэг өндөгний шарыг 5гр камфорын тостой хольж хутгана. Ийм мэск арьсыг гайхалтай зөөлрүүлэх бөгөөд түүнийг 10-15 минут тавихад хангалттай.
Үхрийн нүд жимсээр хийсэн маск: Бяцалсан үхрийн нүдийг, цөцгийтэй (тараг, хоормогтой) хольж 10-15 минут хиртэй тавьсаны дараа хүйтэн усаар угааж авна. Ийм арчилгааг өдөр алгасалгүй, долоо хоног хийхэд арьс зөөлөрч, сэвх бүдгэрэн, арьс цайдаг.
Суларсан арьсанд.
Зөгийн балтай маск: Нэгээс хоёр цайны халбага овъёсны гурилыг, жижиг халбага халаасан зөгийн бал, хөөсөртөл хутгасан өндөгний шартай холино. Зуурмагаа нүүр, хүзүүгээр түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар юмуу норгосон хөвөнгөөр зөөлөн арчина. Суларч, сульдсан арьсыг сунгаж чирэлгүй, зөөлөн дарж арчих ёстой.
Ердийн арьсанд
Алимны маск: Алимны шүүсийг, геркулес, бүлээн сүүтэй ижил хэмжээгээр холино. Бэлэн болсон зуурмагийн жимсний хүчлийг арьсанд шингээхийг хүсвэл маскийг аль болох удаан хугацаагаар /20-30 минут / тавиарай. Алимны маск арьсыг цайруулж, толийлгодог.

Залуужихын тулд өлсөх юу ч биш
Таргалалт нь өөрийгөө хэрхэн захирч чадахаас л шалтгаалдаг. Ихэнх махлаг хүмүүст өдөрт таван зун грамм турах боломж байдаг. Хүсвэл өдөрт 2 кг турах ч боломж бий. Гагцхүү өөх биеийн чинь хэсгэр илүү хуримтлагдсанаас л шалтгаална. Гэдэс ташаагаараа махлаг хүмүүсийн өөх хайлах нь амархан байдаг. Ер нь хоол тэжээлийн шимт бодис хуримтлагдаж өөх болсоныг л таргалалт гэдэг шүү дээ. Турахыг хүсэгчидэд зөвлөхөд долоо хоногийн ядаж хоёр өдөр нь өлсөж бай. Хэт хоолоо сойх нь өвчлөлтийг үүсгэдэг гэдэг үзэл хоцрогджээ. Хамгийн гол нь залуужжжлах үйлчилгээ үзүүлдэгт л өлсөлтийн нууц оршиж байгаа юм. Харин ч өлсөлт нь бохирдсон арьсыг толийлгож илүү өнгөлөг залуу харагдуулдаг гэнэ шүү.
Үргэлж залуу байх 10 зарчим
– Хэт цадахгүй байх
– Хоолны төрөл насандаа тохирсон байх. Гуч гарсан эмэгтэйчүүд элэг, самар тогтмол хэрэглэвэл үрчлээ үүсэх нь удаан байдаг.
-Өө Өөртөө тохирсон ажил хийх
– Амьдралынхаа ханийг зөв сонго.
– Бүх зүйдл дээр өөрийн гэсэн бодол байх суурьтай бай. Ухамсартай амьдардаг хүн бусдыгаа бодвол дарамт шахалтанд бага өртдөг.
– Байнга хөдөлгөөнтэй бай. Өдөрт багаар бодоход 10 минут спортоор хичээллэ.
– Сэрүүн тасалгаанд унт.
– Yе үе өөрийгөө эрхлүүл. Хүссэн зүйлээ авахдаа мөнгө бүү харамла.
– Yргэлж уурлах хэрэггүй. Сэтгэл таагүй үед орчин тойрнийхондоо ярь. Инээвэл амархан тайвширна.
– Уураг тархиа дасгалжуул. Үгийн сүлжээ хааяа бөглөхөд гэмгүй.

Зөөлрүүлсэн ус арьсыг булбарай болгодог
Ус чандмань эрдэнэ гэж үнэн билээ. Усыг бид өдөр тутам янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Наад зах нь хир буртгаа угааж цэвэр цэмцгэр явахад ус ямар их ач холбогдолтойг хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ. Усгүйгээр гоё сайхан гэрэл гэгээтэй байх талаар санахын ч хэрэггүй биз ээ. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглүүр юм. Гэвч усыг тэр чигээр нь өөрөөр хэлбэл хатуулагтай усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгүй хэд хэдэн дутагдал бий. Ердийн хэрэглээний усанд хүнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг юм.Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггүй арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрүүлэхгүйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай.
Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдгаас дурьдъя.
Үүнд:
1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
2. Нэр литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.
3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцаа ны шүүс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд 2 цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.
4. Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах ёстой байтал хүмүүс тогооны тагны устай зүйрлэж мөн дэлгүүрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжүүлсэн ундаатай андуурдаг. Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгүй цэвэр байдаг.
Цэвэршүүлж зөөлрүүлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгүйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий үрэгдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зөөлрүүлсэн усыг хэрэглээрэй. Танд сайн сайхныг хүсье.

Хумс гоё бол гар гоё
Эмэгтэйчүүд бидний нэрийн хуудсыг гар, хумс гэдэг. Тиймээс бүсгүй хүн бүр зөөлөн дулаан гартай, гоё сайхан хумстай байхыг хичээдэг. Энэ удаа хумсны гэмтлийг арчлах талаар зөвлөе.
Эмзэг хугарамтгай хумстай бол
Эмзэг хугарамтгай хумсыг бэхжүүлэхийн тулд А витамин хийж бүлээсгэсэн наранцэцгийн тосон дээр 3 дусал иод эсвэл 5 дусал нимбэгний шүүс нэмсэн бэлдмэлийг хэрэглэнэ. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхийг хичээргээрэй. Дээрхээс гадна далайн давстай ус, зөөлөрч хэврэгшсэн хумсыг хамгийн сайн бэхжүүлдэг.
Түүнийг худалдааны төвд зарагддаг далайн болон хоолны давс ашиглаж бэлтгэдэг. Үүнд нэг хоолны халбага давс, нэг аяга ус, нэг дусал йод орно. Давсны уусмалаар хумсаа өдөр бүр буюу өнжөөд 10-20 минутаар 2,5 долоо хоногоос нэг сарын турш арчина. Үүнийг жилд хэд хэд давтах хэрэгтэй. Хэврэг хумсыг нимбэг нэрс улаалзганын шүүсээр тогтмол арчихад гайхалтай сайхан нөлөө үзүүлдэг.
Давхраатан зузаарсан хумстай бол
Хатуурч зузаараад олон давхар үе үүсч нидрүүлэгний ар шиг барзгар хумс мөөгөнцөртсөнийг гэрчлээд зогсохгүй янз бүрийн химийн бодис чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэдгийн үр дүнг харуулдаг. Ингэж гэмтсэн хумсыг арчлахдаа нэг удаагийн бээлий хэрэглэж, хамгаалах суурь лак заавал түрхэх ёстой.
Шарласан хумстай бол
Хумс бага зэрэг шарлахыг элдэв өвчинтэй холбож сэтгэлээр унах хэрэггүй. Тийм хумсыг 3%-ийн устөрөгчийн хэт исэл, нимбэгний шүүсээр арчаарай. Мөн өөрийн гараар хийсэн хумс цайруулагчийг хэрэглэхэд гэмгүй. Шарласан хумс цайруулагчийг хийхийн тулд танд 1% глицерин, 5% устөрөгчийн хэт исэл, 4% нэрмэл ус эсвэл 1% глицерин, 1,5% пергидроль, 4% нэрмэл ус хэрэгтэй.

Зэтэр гэмтсэн үед
Хумсны арын махыг зэтэр гэдэг. Энэ мах сөрдийхөд хумсандаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Зэтрийг зориулалтын савх багажаар янзалдаг. Сөртийж хөндийрсөн зэтрийг мэрж тасдах хэрэггүй. Зэтрийг хуулж гэмтээсэн бол шалбарсан хэсгийг йод, ёпиртээр арчиж цэвэрлээд эмтэй лент наана. Шархны тавыг хуулж болохгүй.
Хумсаа сайхан харагдуулахыг хүсвэл арчилгааг нэг удаагаар дуусгавар болгож болохгүй шүү. Тиймийн тулд та өөрийгөө үргэлж арчлан, торд

Витамин арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Юуны түрүүнд хоол хүнсэндээ онцгой анхаарах ёстой. Чанарлаг, эрүүл хоол хүнс хэрэглэснээр гоо сайхан арьстай байгаад зогсохгүй өвчин зовиургүй эрүүл энх байхын эх үүсвэр болно.
Бидний хэрэглэж буй идэш тэжээл цусаар дамжин эд, эсүүдэд хүрч, улмаар эрүүл мэнд гоо сайханд нөлөөлдгийг эрдэмтэд эрт нотолсон. Хүнсэнд агуулагддаг витаминууд арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг дуулгая.
Витамин Е
Хамгийн хүчтэй нэгдэл бөгөөд дангаар нь болон түүнийг агуулсан ногоо жимс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ нь арьсны гадаад давхаргад юунаас ч илүү нөлөөлөх бөгөөд өнгөлөг сайхан арьстай байхад туйлаас чухал.
Витамин С
Нарны нил ягаан туяанаас үүсэлтэй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрэн дээр элдэв юм гарахаас сэргийлж чаддаг. Витамин С агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүн нь илүү сайн.
Витамин А
Арьсны цусан хангамжийг сайжруулах, нөсөөжилтийг бууруулж эд эсийг төлжүүлнэ.
Эдгээр витаминыг идэш тэжээлээс авах нь илүү үр дүнтэй бөгөөд дангаар хэрхэглэх тохиолдолд гоо сайханч, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрхэн өтгөн, урт сормуустай болох вэ?
Зарим нэг азтай хүүхнүүд төрөлхийн сайхан сормуустай байдаг бол зарим нь тэдэнд шиг сайхан сормуустай болох гэж их хичээл зүтгэл гаргадаг шүү дээ. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ гэвэл сормуус будах, арчилах амархан аргууд байдаг ба тэд таныг төрөлхийн мэт сайхан сормуустай болгож чадах юм.
Тэгвэл та дараах арга, зөвлөгөөнүүдийг ашиглаад үзээрэй.

Сормуусыг арчилах нь
Сормуус юуны түрүүн эрүүл байх ёстой. Гэтэл бид өдөр тутам нүүрээ будах бүрд бидний сормуус гэмтэж байдаг байна. Бид үсээ байнга будаж арчилж, угааж байдаг бол бидний сормуус бараг ямар ч арчилгаа авдаггүй гэж хэлж болно.
Тэгэхээр юуны өмнө сормуусаа арчилах хэрэгтэй. Сормуусанд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэжээл өгөх, уртасгах гм. Мөн сормуусыг сайн арчилж чадах зүйл байдаг нь Вазелин юм. Бид Вазелиныг байнга хэрэглэдэг. Та үүнийг гараараа, эсвэл порлоны аль нэгээр нь түрхэж болох юм. Ингэснээр та байнга хатуу ширүүнд элэгдэж байдаг сормуусаа бага ч гэсэн амрааж байгаа хэрэг юм.
Мөн хэзээ ч битгий муу будгаар сормуусаа будаж бай. Учир нь сормуус толгойны үстэй адил их биш учир унах нь хурдан ба ургах нь удаан байдаг. Тэгэхээр муу будагнаас сормуусаа байнга хамгаалах нь зөв.

Сормуус будах арга, техник
Эхний мэдэх ёстой зүйл бол сормуус дэрвийлгэгчийг хэрэглэх тухай юм. Та сормуус дэрвийлгэгчийг хэрэглэхээсээ өмнө бага зэрэг халаах хэрэгтэй. Энэ нь сормуусыг богино хугацаанд сайн дэрвийлгэх болно. Хамгийн амархан халаах арга бол дэрвийлгэгчээ үсний сэнсээр үлээлгэж халаах арга юм. Ингээд та халаасан бол сормуусаа дэрвийлгэх хэрэгтэй ба дэрвийлгэгчээ хэсэг хугацаанд барих хэрэгтэй. Харин та сормуусаа гэмтээхийг хүсэхгүй л байвал хэзээ ч битгий будсаныхаа дараа дэрвийлгэгч хэрэглээрэй.
Сормуусыг дэрвийлгэсэн үед сормуус илүү өтгөн харагддаг байна.

Гэхдээ мэдээж бас хэдэн нууц арга бий.
1. Эхлээд та сормуусаа будахаасаа өмнө нүдний тенээ багсаар түрхэх хэрэгтэй. Энэ нь таны сормуусны суурь болж өгдөг юм.
2. Мөн мэдээж нүд хүрээлэгчээ сормуусаа будахаасаа өмнө түрхэх хэрэгтэй.
3. Сормуусыг урт харагдуулдаг бас нэг арга бол сормуусаа эхлээд бор өнгөөр будах юм. Учир нь бор өнгө илүү өтгөн дүр төрхийг бий болгодог бол харин хар өнгө нь илүү урт дүр төрхийг бий болгодог байна .
4. Мэдээж та тусгай уртасгагч, болон өтгөрүүлэгч будаг түрхэх хэрэгтэй.
Та дээрх аргыг ашиглаад сайхан сормуустай болоорой. Сормуус эмэгтэй хүний нэг гол зэвсэг гэдгийг бүү март.

One Response to 'Гоо сайхны нууцаас…'

Subscribe to comments with RSS or TrackBack to 'Гоо сайхны нууцаас…'.

  1. lesson said,

    ghgfhgfh


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: