elesson’s Blog


Арьсны онцлогийг тодорхойлох арга

Posted in Гоо сайхан by qlmb on April 21, 2009

Тос түрхэх болон маск тавихаасаа өмнө арьсныхаа онцлогийг тодорхойлох хэрэгтэй.
Арьсны онцлог, өөрөөр хэлбэл хуурайшилт болон тослогжилт нь тосны болон хөлсний булчирхайны үйл ажиллагаанаас хамаардаг.
1-р арга.
Таны арьс хуурай юу?
Нүүр хүзүүгээ цэвэрлээд тос түрхэлгүй цагийн дараа ажиглаарай. Хурц гэрэлтэй газар толинд хараад дараах асуултад үгүй эсвэл тийм гэсэн хариулт өгөөрэй.
– Таны арьсанд нүхжилт үүсч үү?
– Арьсны өнгө улаавтар туяатай байна уу?
– Хэрэв та 25 гарсан бол, нүдний чинь эргэн тойронд үрчлээ үүсч үү?
– Нар салхинд эсвэл хүйтэнд таны арьс улайж хорсдогийг та анзаарсан уу?
– Таны нүүрэн дээр батга гардаг уу?
Хэрэв та бүх асуултанд тийм гэсэн хариулт өгсөн бол арьс чинь нилээд хуурай, 4/5 нь тийм гэсэн бол та холимог арьстай юм байна.
Таны арьс тослог уу?
Шалгаж үзэхэд танд хурц гэрэл, толь бас хэдэн ширхэг уудаг цаас хэрэг болно. Нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй цаг болсны дараа уудаг цаасаа дух, хамрын угалз, эрүү, хацар дээрээ тавьж үзээд дараах асуултанд хариулаарай.
– Бүх цааснуудад тос наалдсан байна уу?
– Таны арьсанд батга мэдэгдэхүйц харагдаж байна уу?
– Хацран дээр батгажилт явагдаж уу?
– Арьсны өнгө тань цонхигор, цус багатай юм шиг харагдаж байна уу?
– Арьсан дээр батга амархан гардаг уу?
– Улайх, хорсох ямар ч зүйлд арьс тань хэр эмзэг вэ?
Хэрэв та эдгээр асуултуудад ихэнхид нь тийм гэж хариулсан бол таны арьс тослог. Хэрэв та 4/5 нь тийм гэсэн хариулт өгсөн бол холимог арьстай гэж өөрийгөө бодоорой.
Та холимог арьстай юу?
Мөн л нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй 2 цагийн дараа уудаг цаас хамар, дух, эрүү, хацран дээрээ чанга дарж хэсэг байлгаад дараах асуултанд хариулаарай.
– Хамар, дух, эрүүн дээр тавьсан цааснуудын тань аль дээр нь тосны толбо байна вэ?
– Хацар, зовхины чинь арьс харьцангуй өөр нимгэн үрчлээтсэн харагдаж байна уу?
– Нүүрний төв хэсэгтээ томоохон нүхжилт, батгатай юу?
– Цэвэрлэснээс цагийн дараа хамар тань тослогтон гялалзаж харагддаг уу?
– Таны арьс нэлэнхүйдээ эмзэг үү?
– Дух болон хацарны чинь арьс өвлийн улиралд амархан улайж, хорсдог уу?
– Арьс тань зуны улиралд илүү тослогтож байна уу?
Хэрэв та асуултын 4-өөс багагүйд тийм гэж хариулсан бол та холимог арьстай.
2-р арга.
Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлохын тулд нүүрнийхээ будгийг цэвэрлэж сайн угаагаад тос түрхэлгүй унт. Өглөө нь нүүрээ угаалгүй нимгэн цаасан сальфетка тавиад алгаараа нүүрнийхээ арьсны бүх хэсэгт хүрэлцэхүйц зөөлхөн дар. Минутын дараа сальфеткаа хуулж аваад анхааралтай ажигла.
1. Хуурай арьс. Хэрэв сальфеткан дээр ямар нэгэн толбо үүсээгүй байвал таны арьс маш их хуурайшсан байна гэсэн үг. Ийм арьс нь залуу байхад нэг их онцгой зүйл ажиглагддаггүй ч цагаасаа эрт хөгшрөлт явагддаг байна. Тиймээс та арьсандаа хангалтгүй байгаа тэр тос, амин дэм, чийглэгийг өгөх нь зүйтэй. Мөн зөвхөн хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
2. Мөрөөдлийн буюу хэвийн арьс. Сальфетка өнгөн хэсэгтээ бага зэрэг чийглэг болсон байвал та хэвийн арьстай. Гэхдээ, ялангуяа хотод амьдардаг хүмүүсийн дунд хэвийн арьстай хүн ховорхон тохиолддог.
3. Холимог арьс. Хэрэв та ийм арьстай бол сальфетканы чинь нүд болон амны эргэн тойронд тослог толбо үүсэхгүй, харин дух, хамар болон эрүүний хэсэгт илүү их тослогтож, хацар, шанааны хавиар хэвийн байх болно. Ийм арьстай эмэгтэйчүүдэд нүүрнийх нь арьсны онцлогт тохирсон хэд хэдэн төрлийн тос хэрэг болдог.
4. Тослог арьстай. эмэгтэйчүүд спирт агуулсан тоник, лосьон зэрэг батга үүсэхээс хамгаалсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: