elesson’s Blog


2029 он гэхэд хүнтэй ижил машин бий болно

Posted in Uncategorized by qlmb on April 18, 2009

АНУ-ын нэгэн эрдэмтэн 2029 он гэхэд хүнтэй эн тэнцүү хиймэл оюун ухаантай машин гарна гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар хүний тархинд нэвтэрч, эсүүдийг нь өөрчлөн, илүү ухаантай болгох чадвартай бичил роботтой болоход ойрхон байгаа гэнэ. Хүн машин хоёр тусгай төхөөрөмжийн тусламжтай удалгүй нэгдэж, хүний эрүүл мэнд, оюун ухааны чадварыг сайжруулах боломжтой болох ажээ. Өнөө үед машинууд хүний хийдэг байсан олон зүйлийг хийж, зарим нь хүнээс илүүтэйгээр хийж байгаа билээ.

“Хүн-машины нийгэм хэдийнэ бий болчихсон байна. Хүмүүс машин техникийг өөрсдийн бие махбодь, оюун ухааны төвшнийг өргөжүүлэхэд ашиглаж байна” гэж эрдэмтэн Рэй Курцвэйл хэлжээ.

Түүний хэлж буйгаар нанобот буюу бичил роботууд хүнийг улам ухаантай болгож, санах ойг нь сайжруулах гэнэ. Р.Курцвэйл дэлхийн хамгийн нөлөө бүхий 18 сэтгэгчдийн нэг юм. Эдгээр эрдэмтэд XXI зуунд хүн төрөлхтний технологийн дэвшлийг судалдаг ажээ. Тэдний дунд “Google” компанийг үүсгэн байгуулсан Ларри Пэйж ч багтаж байгаа аж.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: