elesson’s Blog


Инээ инээ дахин инээ – чадхааргүй бол үүнийг үз хангалттай инээнэ.

Posted in Beauty,Funny,Youtube by qlmb on May 14, 2009

Маш гайхалтай бичлэг шүү. Суугаа ажилтай хүмүүс бага ч болов ядаргаагаа тайл.

Батга гэж юу вэ?

Posted in Beauty,Гоо сайхан by qlmb on April 22, 2009

Батга /acne/- нь үсний угийн нүх тос /sebum/ болон үхсэн арьсны эсээр бөглөрснөөр үүсдэг. Мөн үсний угийн нүхэнд бактери орж үржсэнээс улаан өнгөтэй дотороо идээтэй батганууд гардаг. Өсвөр насныханд илэрдэг гормоны өөрчлөлтийн улмаас арьсны тос ялгаруулалт ихэсдэг нь батга энэхүү насанд ихсэхэд нөлөөлдөг. Энэ нь өсвөр насныханы өсөлтийн явцад тохиолддог хэвийн өөрчлөлт юм. Батганаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй ч доорх энгийн зөвөлгөнүүдийг танд хүргэж байна.
Нүүрээ тогтмол угаах нь илүүдэл тос, үхсэн арьсны эс болоод хирийг цэвэрлэх бөгөөд энэ нь чухал юм. Гэсэн хэдий ч хэт их угаах нь нүүрийг хуурайшуулж батгийг улам ихэсгэнэ. Америкийн Арьсны Холбооноос арьсыг өдөрт 2 удаа хүчтэй биш саван буюу цэвэрлэгчээр зөөлөн угааж, дараа нь хөвсгөр ус шингээлт сайтай алчуураар зөөлөн дарж хатаахыг зөвлөсөн.

Биеийн тамираар хичээллэх эсвэл биеийн хүчний ажлийн дараагаар нүүрээ болон биеийн бусад хэсэгээ угаах хэрэгтэй учир нь хөлс нь мөн үсний угийг бөглөж батгашилтийг ихэсгэдэг. Мөн түүнчлэн тосорхог хоол эсвэл шарсан хуурсан хоол хийж буй орчинд ажиллаж буй тохиолдолд аль болох хурдан нүүрээ буюу батга их гарах дуртай хэсгүүдээ угаах хэрэгтэй.
Үсний бүтээгдэхүүнүүд, жишээ нь үсний гель зэрэг нь тос ихээр агуулдаг бөгөөд улмаар батгийг ихэсгэх хандлагатай байдаг. тийм учираас тэдгээрийг хэрэглэхгүй байх буюу зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд нүүрнээсээ аль болох хол байлгаарай.
Нүүрэндээ косметик хэрэглэдэг тохиолдолд “noncomedogenic” эсвэл “nonacnegenic” хэмээсэн бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Эд үсний сувгийн нүхийг бөглөж батгашилтийг ихэсгэх нөлөө байхгүй гэсэн утгатай. Мөн түүнчлэн хэрэв таны косметик анх авсан үеийнхээс тань өөр үнэртэй болон өнгөтэй болсон тохиодолд хэрэлэлгүй шинээр солих хэрэгтэй.
Эмчийн зааврийн шаардлагагүй авах болоцоотой бүтээгдэхүүнүүд нь зарим тохиолдолд батгийг цэвэрлэхэд хангалттай байдаг. Бүтээгдэхүүнүүд хүчний хувьд ялгаатай байдаг бөгөөд яг өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг олоход нэлээд цаг шаардагдаж магадгүй. Батганы эсрэг үйлчилдэг гол бодисууд нь “benzoyl peroxide” ба “salicylic acid” зэрэг юм.
Хэрэв ердийн бүтээгдэхүүнүүд туслахгүй байгаа бол эмчид ялангуяа арьсны эмчид хандах хэрэгтэй. Эмч танд тохирсон арчилгааны тусгай тос, гель, эм эсвэл эдгээрийн хавсарсан байдлаар бичиж өгнө. Хэрэв эмийн зүйл хэрэглэж байгаа тохиолдолд хэдийгээр арьс цэвэрхэн болсон ч эмчийн зааврын дагуу эмчилгээгээ дуустал нь хийх хэрэгтэй.
Өнөөгийн байдлаар судлаачид ямарваа нэгэн хүнсий бүтээгдэхүүн батга үүсгэх шалтгаан болж байгааг нотлоогүй ч сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь мэдээж таныг эрүүл байлгаж хангалтай авсан витамин болон эрдэс нь таны арьсанд маш чухал нөлөөтэй.
Гараараа арьсаа оролдох эсвэл арьсандаа хүний арьсны тос болон арьсны эсийг ихээр хуримтлуулдаг зүйлсийг /жишээ нь утасны харилцуур гэх мэт/ наахгүй байх хэрэгтэй. Энэ нь мэдээж бактерийг таны нүүрэнд тархаана. Мөн ямарваа нэг тос болон бусад косметик бүтээгдэхүүн хэрэглэхийнхаа өмнө гараа тогтмол угааж бай.
Хэрэв таны цээж болон нуруу зэрэгээр батга их гарах хандлагатай бол хэт бариу хавцас өмсөх хэрэггүй. Учир нь энэхүү хувцас нь тэр хэсгийн арьсанд үрэлт үүсгэж арьсыг цочроохын зэрэгцээ арьсыг амьсгалах боломжийг хаана.
Хэрэв нүдний харааны болон нарны шил хэрэглэдэг бол түүнийгээ тогтмол цэвэрлэж байхаа мартаж болохгүй. Мэдээж та нүдний шилэн дэх тос, бактери нүд болон хамрын хэсгийн үсний нүхийг бөглөөд байхыг хүсэхгүй байх. Мөн түүнчлэн нарны малгай, оролт гэх мэт арьстай хүрэлцэж буй зүйлсийг тогтмол цэвэрлэж хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр нь мөн арьсны тос болоод хир тоос ихээр хуримтлуулдаг.
Үсээ тогтмол цэвэрлэж, нүүрнээсээ үсээ аль болох хол байлгах хэрэгтэй. Үс нь мөн адил тосыг болоод хир тоос ихээр хуримтлуулдаг.
Арьсаа нарнаас сайтар хамгаалах хэрэгтэй. Учир нь арьсаа борлуулах нь илүүдэл тос ялгаралтийг үүсгэхээс гадна арьсыг эрт хөгшрүүлж улмаар эрт үрчлээтэх, хорт хавдар үүсгэх хүртэл аюултай.
Хэрэв батга таны санааг зовоож байгаа бол арьсны эмч /dermatologist/ болон зарим гоо сайхны газар арьсны мэргэжилтэнгүүд /estheticians/ байдаг ба эдгээр хүмүүст хандаж зөвлөмж авах боломжтой.
Олонхи хүмүүсийн дунд тархсан байдаг батганы тухай буруу ойлголтуудын талаар доор бичлээ.
Буруу ойлголт 1. Батгийг шахах нь түүнээс ангижрах арга мөн Батгийг шахах үед бактерийг арьсны улам гүрүү шахаж улмаар үрэвслийн процессийг улам даамжруулан улайлт, өвдөлт болон улам хүнд хэлбэрийн халдвар цаашлаад насан туршид тогтох соривжилтийг хүртэл үүсгэх аюултай.
Буруу ойлголт 2. Шарсан хоол болоод шоколад идэх нь батга үүсгэнэ Судалаачид ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн батгийг үүсгэж байна хэмээсэн нотолгоог өнөөг хүртэл олоогүй байна. Өөрөөр хэлбэл түрүүчийн долоо хоногт идсэн шоколад өнөөдөр таны нүүрэн дээр байгаа батганы буруутан биш юм. Гэхдээ энэ нь мэдээж юу хүссэнээ идээд бай гэсэн үг биш. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн ялангуяа жимс, хүнсний ногоо, үр тариан бүтээгдэхүүн болоод тос өөх багатай зүйлс нь биеийг төдийгүй арьсыг ерөнхийд нь эрүүл чийрэг байлгана. Энэ нь мэдээж танд давуу талтай. Зарим хүмүүс ямар нэгэн зүйлийг ихээр хэрэглэх үед батга ихэсхийг ажигладаг. Жишээ нь зарим хүмүүс кофи их уух үед батга ихэсэх хандлагатай байдаг тэр тохиолдолд уг батгийг ихэсгэж байна хэмээн бодож буй хүнсний зүйлийг хэрэглэхээ багасгах нь зөв алхам юм.
Буруу ойлголт 3. Стресс батга үүсгэнэ Маргааш болох шалгалтандаа хэт санаа зовсоноос арьс чинь муухай болно гэж бодож байна уу? Тэгвэл санаа зовох хэрэггүй юм байна. Өдөр бүрийн ердийн стресс таны арьсанд ямар нэгэн өөрчлөлт өгөхгүй. Харин нэлээд хүнд хэлбэрийн сэтгэлийг дарамт, стрессд байгаа тохиолдолд хүний арьс хэвийнээс илүү хэмжээний тос ялгаруулах талтай боловч энэ нь зайлшгүй батгийг ихэсгэнэ гэсэн үг биш юм.
Буруу ойлголт 4. Арьсаа борлуулах нь батгийг арилгана Наранд арьсаа борлууласнаар батганы улмаас үүссэн улайлтын харагдах нь багасаж байгаа боловч арьс эргэн цайрах үед батга хэвэндээ байж л байх болно. Наранд удаан хугацаагаар зохистой хамгаалатыг хэрэглэлгүй байх нь арьсыг хуурайшуулах болоод эрт хөгшрүүлэх нөлөөтэй. Энэ цаашилбал эрт үрчийх болоод арьсны хорт хавдар зэрэгийг хүртэл үүсгэх аюултай.
Буруу ойлголт 5. Нүүрээ их угааснаар батганаас салж болно Нүүрээ тогтмол угаах нь мэдээж сайн. Учир нь угаах үед үхсэн арьс, илүүдэл тос болоод нүүрэн дээрх бохир хир зэрэг нь цэвэрлэгдэж байдаг. Гэсэн хэдий ч хэт их буюу шаардлагатайгаас илүү угаах, нүүрээ хэт хүчтэй үрж угаах нь нүүрийг хуурайшуулах муу талтай бөгөөд энэ нь батгийг улам ихэсгэнэ. Нүүрээ арчлах хамгийн сайн стратеги юу вэ? Ерөнхий дүрэм бол өдөрт 2 удаа хурц биш саван буюу цэвэрлэгчээр зөөлөн угааж дараа нь хөвсгөр алчуураар зөөлөн дарж хатаах. Спиртийн хольцой зүйлсээр цэвэрлэх нь мөн арьсийг хэт хуурайшуулдаг тул аль болох сонгохгүй байх нь хэрэгтэй.
Буруу ойлголт 6. Хэрэв батгатай байхыг хүсэхгүй байгаа бол косметик бүү хэрэглэ Залуу арьс ямар нэг косметик хэрэглээгүй ч сайхан харагддаг. Тэгэхдээ хэрэглэмээр байгаа тохиолдолд noncomedogenic эсвэл nonacnegenic гэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Зарим косметикууд мөн батганы эсрэг үйлчилгээг үзүүлэх benzoyl peroxide болон salicylic acid зэрэг бодисуудыг хүртэл агуулсан байдаг. Иймд бүтээгдэхүүнээ сонгохдоо эдгээрийг анхаарна биз.
Буруу ойлголт 7. Олон төрлийн эм хэрэглэх нь батгийг арилгана Хэт олон төрлийн эм хэрэглэх нь батгийг арилгах шилдэг арга биш юм. Харин ч олон төрлийн эм хэрэглэснээр арьс хуурайших болоод батгийг улам ихэсгэх хандлагатай. Хэрэв батганы эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд зааврыг маш нарийн дагахаа үргэлж санах хэрэгтэй. Үр дүн зарим тохиолдолд 8 долоо хоног хүртэлх хугацааны дараа хүртэл гардаг тул, эмчилгээний явцад өөрийн дураар тунг нь ихэсгэх эсвэл хэт ойр ойрхон хэрэглэх болон өөр бусад ямар нэгэн хэлбэрээр зааврыг өөрийн дураар өөрчлөн хэрэглэж болохгүй.

Гоо сайхны нууцаас…

Posted in Beauty,Гоо сайхан by qlmb on April 21, 2009

Төгс төгөлдөр гоо сайхан харагдах нь хэн бүхний хүсэл байдаг. Энэ нь тэр болгон хүсснээр болоод байдаггүй нь ойлгомжтой. Энэ бүлэгт түүвэрлэн оруулсан зөвлөгөө нь энгийн нөхцөлд яаж төгс харагдах талаар дурьдсан.

Крем
Одоо цагт илүүдэл үсээ арилгах хамгийн түгээмэл аргуудын нэг бол олон төрлийн цэлцэн /алим, жимс,сүү буюу шоколадийг нухаж хутган хөөсрөөлсэн идээ/ , оо зэрэг болжээ. Энэ хэрэглэлүүд их түгээмэл байдгаас гадна өртөг бага шаардагдана. Үүнээс гадна биеийнхээ дуртай хэсэгт түрхэж болно. Хамгийн гол нь хэрэглэж байх явцад ямар нэг элдэв гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ онцлог юм. Эдгээр хэрэглэлд илүүдэл үсний уган дахь кератинг буулгах бэлдмэл агуулагддаг байна.
Та кремээ түрхсэнээсээ хойш 5-15 минут болоход хангалттай. Энэ нь үсний уганд нэвтрэн ордог чадвар муутай депиляторыг харгалзаж үзэхгүйгээр тун зохистой хангалттай хурдан хугацаа юм. Харин үс цэвэрлэсэн эмчилгээний дараа биеийн цэвэрлэсэн хэсгүүдэд хар цэгүүд үлддэг. Үүнийг харгалзан бодно.
Энэ хоёр асуудлыг андуурахгүй байх нь чухал. Үсний уганд үйлчлэх кремийн үйлчилгээний идэвхийн талаар олон мэдээлэл байдаг ч харамсалтай нь хувь хүний биеийн онцлогоос хамааран арчилгааны дараа үсний ургалт удаашрах нь бий. Ийм учраас 3-4 өдрийн дотор ургаж эхэлдэг.
Өөр нэг чухал дутагдал нь депиляторийн крем юм. Хэрвээ та суган дахь үсээ цэвэрлэсэн бол нэг хэсэгтээ саван дезодорант хэрэглэсний хэрэггүй. Хэрвээ та хэрэглэсэн тохиолдолд депиляторын шүлт хүчтэй болж , улайн цочрол өгдөг. Энэ тохиолдолд эмзэг арьсны нүүрны крем , чийгшүүлэгч , сүүн шингэн тус болж чадна. Үсээ кремээр цэвэрлэсний дараа ямар нэг лосьон, эсвэл спиртийн найрлагатай тоникоор арчсаны хэрэггүй. Хүйтэн усаар арьсаа угааж, ус нэвтэрдэггүй алчуураар нямбай арчихад хангалттай.

Маск
Хүн бүр химийн хольцгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Тиймээс жимс, жимсгэнээр арьсаа арчилах талаар зөвлөе.
Нимбэгээр батга арчлахад үрэвсэл намдааж, нүх агшаан, арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн арьсанд тэжээл өгч, өнгий нь сэргээдэг.
Нимбэгний шүүстэй усаар нүүрээ угааж, нимбэгийг жимстэй хольж маск бэлтгэж болно.
Өргөст хэмх, байцааны шүүсийг үрэвсэл дарах, цайруулах, арьсыг чангалах зорилгоор хэрэглэнэ.
Бяцалсан гүзээлзгэнийг архитай, тал аяга жимс, хоолны халбага архи хэмжээтэйтэй хэрэглэнэ.
Мэдрэмтгий, цочиромтгой арьсанд
Аарцтай маск: 2 цайны халбага тараг, 5гр алимны шүүс, нэг өндөгний шарыг 5гр камфорын тостой хольж хутгана. Ийм мэск арьсыг гайхалтай зөөлрүүлэх бөгөөд түүнийг 10-15 минут тавихад хангалттай.
Үхрийн нүд жимсээр хийсэн маск: Бяцалсан үхрийн нүдийг, цөцгийтэй (тараг, хоормогтой) хольж 10-15 минут хиртэй тавьсаны дараа хүйтэн усаар угааж авна. Ийм арчилгааг өдөр алгасалгүй, долоо хоног хийхэд арьс зөөлөрч, сэвх бүдгэрэн, арьс цайдаг.
Суларсан арьсанд.
Зөгийн балтай маск: Нэгээс хоёр цайны халбага овъёсны гурилыг, жижиг халбага халаасан зөгийн бал, хөөсөртөл хутгасан өндөгний шартай холино. Зуурмагаа нүүр, хүзүүгээр түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар юмуу норгосон хөвөнгөөр зөөлөн арчина. Суларч, сульдсан арьсыг сунгаж чирэлгүй, зөөлөн дарж арчих ёстой.
Ердийн арьсанд
Алимны маск: Алимны шүүсийг, геркулес, бүлээн сүүтэй ижил хэмжээгээр холино. Бэлэн болсон зуурмагийн жимсний хүчлийг арьсанд шингээхийг хүсвэл маскийг аль болох удаан хугацаагаар /20-30 минут / тавиарай. Алимны маск арьсыг цайруулж, толийлгодог.

Залуужихын тулд өлсөх юу ч биш
Таргалалт нь өөрийгөө хэрхэн захирч чадахаас л шалтгаалдаг. Ихэнх махлаг хүмүүст өдөрт таван зун грамм турах боломж байдаг. Хүсвэл өдөрт 2 кг турах ч боломж бий. Гагцхүү өөх биеийн чинь хэсгэр илүү хуримтлагдсанаас л шалтгаална. Гэдэс ташаагаараа махлаг хүмүүсийн өөх хайлах нь амархан байдаг. Ер нь хоол тэжээлийн шимт бодис хуримтлагдаж өөх болсоныг л таргалалт гэдэг шүү дээ. Турахыг хүсэгчидэд зөвлөхөд долоо хоногийн ядаж хоёр өдөр нь өлсөж бай. Хэт хоолоо сойх нь өвчлөлтийг үүсгэдэг гэдэг үзэл хоцрогджээ. Хамгийн гол нь залуужжжлах үйлчилгээ үзүүлдэгт л өлсөлтийн нууц оршиж байгаа юм. Харин ч өлсөлт нь бохирдсон арьсыг толийлгож илүү өнгөлөг залуу харагдуулдаг гэнэ шүү.
Үргэлж залуу байх 10 зарчим
- Хэт цадахгүй байх
- Хоолны төрөл насандаа тохирсон байх. Гуч гарсан эмэгтэйчүүд элэг, самар тогтмол хэрэглэвэл үрчлээ үүсэх нь удаан байдаг.
-Өө Өөртөө тохирсон ажил хийх
- Амьдралынхаа ханийг зөв сонго.
- Бүх зүйдл дээр өөрийн гэсэн бодол байх суурьтай бай. Ухамсартай амьдардаг хүн бусдыгаа бодвол дарамт шахалтанд бага өртдөг.
- Байнга хөдөлгөөнтэй бай. Өдөрт багаар бодоход 10 минут спортоор хичээллэ.
- Сэрүүн тасалгаанд унт.
- Yе үе өөрийгөө эрхлүүл. Хүссэн зүйлээ авахдаа мөнгө бүү харамла.
- Yргэлж уурлах хэрэггүй. Сэтгэл таагүй үед орчин тойрнийхондоо ярь. Инээвэл амархан тайвширна.
- Уураг тархиа дасгалжуул. Үгийн сүлжээ хааяа бөглөхөд гэмгүй.

Зөөлрүүлсэн ус арьсыг булбарай болгодог
Ус чандмань эрдэнэ гэж үнэн билээ. Усыг бид өдөр тутам янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Наад зах нь хир буртгаа угааж цэвэр цэмцгэр явахад ус ямар их ач холбогдолтойг хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ. Усгүйгээр гоё сайхан гэрэл гэгээтэй байх талаар санахын ч хэрэггүй биз ээ. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглүүр юм. Гэвч усыг тэр чигээр нь өөрөөр хэлбэл хатуулагтай усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгүй хэд хэдэн дутагдал бий. Ердийн хэрэглээний усанд хүнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг юм.Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггүй арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрүүлэхгүйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай.
Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдгаас дурьдъя.
Үүнд:
1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
2. Нэр литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.
3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцаа ны шүүс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд 2 цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.
4. Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах ёстой байтал хүмүүс тогооны тагны устай зүйрлэж мөн дэлгүүрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжүүлсэн ундаатай андуурдаг. Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгүй цэвэр байдаг.
Цэвэршүүлж зөөлрүүлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгүйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий үрэгдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зөөлрүүлсэн усыг хэрэглээрэй. Танд сайн сайхныг хүсье.

Хумс гоё бол гар гоё
Эмэгтэйчүүд бидний нэрийн хуудсыг гар, хумс гэдэг. Тиймээс бүсгүй хүн бүр зөөлөн дулаан гартай, гоё сайхан хумстай байхыг хичээдэг. Энэ удаа хумсны гэмтлийг арчлах талаар зөвлөе.
Эмзэг хугарамтгай хумстай бол
Эмзэг хугарамтгай хумсыг бэхжүүлэхийн тулд А витамин хийж бүлээсгэсэн наранцэцгийн тосон дээр 3 дусал иод эсвэл 5 дусал нимбэгний шүүс нэмсэн бэлдмэлийг хэрэглэнэ. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхийг хичээргээрэй. Дээрхээс гадна далайн давстай ус, зөөлөрч хэврэгшсэн хумсыг хамгийн сайн бэхжүүлдэг.
Түүнийг худалдааны төвд зарагддаг далайн болон хоолны давс ашиглаж бэлтгэдэг. Үүнд нэг хоолны халбага давс, нэг аяга ус, нэг дусал йод орно. Давсны уусмалаар хумсаа өдөр бүр буюу өнжөөд 10-20 минутаар 2,5 долоо хоногоос нэг сарын турш арчина. Үүнийг жилд хэд хэд давтах хэрэгтэй. Хэврэг хумсыг нимбэг нэрс улаалзганын шүүсээр тогтмол арчихад гайхалтай сайхан нөлөө үзүүлдэг.
Давхраатан зузаарсан хумстай бол
Хатуурч зузаараад олон давхар үе үүсч нидрүүлэгний ар шиг барзгар хумс мөөгөнцөртсөнийг гэрчлээд зогсохгүй янз бүрийн химийн бодис чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэдгийн үр дүнг харуулдаг. Ингэж гэмтсэн хумсыг арчлахдаа нэг удаагийн бээлий хэрэглэж, хамгаалах суурь лак заавал түрхэх ёстой.
Шарласан хумстай бол
Хумс бага зэрэг шарлахыг элдэв өвчинтэй холбож сэтгэлээр унах хэрэггүй. Тийм хумсыг 3%-ийн устөрөгчийн хэт исэл, нимбэгний шүүсээр арчаарай. Мөн өөрийн гараар хийсэн хумс цайруулагчийг хэрэглэхэд гэмгүй. Шарласан хумс цайруулагчийг хийхийн тулд танд 1% глицерин, 5% устөрөгчийн хэт исэл, 4% нэрмэл ус эсвэл 1% глицерин, 1,5% пергидроль, 4% нэрмэл ус хэрэгтэй.

Зэтэр гэмтсэн үед
Хумсны арын махыг зэтэр гэдэг. Энэ мах сөрдийхөд хумсандаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Зэтрийг зориулалтын савх багажаар янзалдаг. Сөртийж хөндийрсөн зэтрийг мэрж тасдах хэрэггүй. Зэтрийг хуулж гэмтээсэн бол шалбарсан хэсгийг йод, ёпиртээр арчиж цэвэрлээд эмтэй лент наана. Шархны тавыг хуулж болохгүй.
Хумсаа сайхан харагдуулахыг хүсвэл арчилгааг нэг удаагаар дуусгавар болгож болохгүй шүү. Тиймийн тулд та өөрийгөө үргэлж арчлан, торд

Витамин арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Юуны түрүүнд хоол хүнсэндээ онцгой анхаарах ёстой. Чанарлаг, эрүүл хоол хүнс хэрэглэснээр гоо сайхан арьстай байгаад зогсохгүй өвчин зовиургүй эрүүл энх байхын эх үүсвэр болно.
Бидний хэрэглэж буй идэш тэжээл цусаар дамжин эд, эсүүдэд хүрч, улмаар эрүүл мэнд гоо сайханд нөлөөлдгийг эрдэмтэд эрт нотолсон. Хүнсэнд агуулагддаг витаминууд арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг дуулгая.
Витамин Е
Хамгийн хүчтэй нэгдэл бөгөөд дангаар нь болон түүнийг агуулсан ногоо жимс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ нь арьсны гадаад давхаргад юунаас ч илүү нөлөөлөх бөгөөд өнгөлөг сайхан арьстай байхад туйлаас чухал.
Витамин С
Нарны нил ягаан туяанаас үүсэлтэй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрэн дээр элдэв юм гарахаас сэргийлж чаддаг. Витамин С агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүн нь илүү сайн.
Витамин А
Арьсны цусан хангамжийг сайжруулах, нөсөөжилтийг бууруулж эд эсийг төлжүүлнэ.
Эдгээр витаминыг идэш тэжээлээс авах нь илүү үр дүнтэй бөгөөд дангаар хэрхэглэх тохиолдолд гоо сайханч, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрхэн өтгөн, урт сормуустай болох вэ?
Зарим нэг азтай хүүхнүүд төрөлхийн сайхан сормуустай байдаг бол зарим нь тэдэнд шиг сайхан сормуустай болох гэж их хичээл зүтгэл гаргадаг шүү дээ. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ гэвэл сормуус будах, арчилах амархан аргууд байдаг ба тэд таныг төрөлхийн мэт сайхан сормуустай болгож чадах юм.
Тэгвэл та дараах арга, зөвлөгөөнүүдийг ашиглаад үзээрэй.

Сормуусыг арчилах нь
Сормуус юуны түрүүн эрүүл байх ёстой. Гэтэл бид өдөр тутам нүүрээ будах бүрд бидний сормуус гэмтэж байдаг байна. Бид үсээ байнга будаж арчилж, угааж байдаг бол бидний сормуус бараг ямар ч арчилгаа авдаггүй гэж хэлж болно.
Тэгэхээр юуны өмнө сормуусаа арчилах хэрэгтэй. Сормуусанд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэжээл өгөх, уртасгах гм. Мөн сормуусыг сайн арчилж чадах зүйл байдаг нь Вазелин юм. Бид Вазелиныг байнга хэрэглэдэг. Та үүнийг гараараа, эсвэл порлоны аль нэгээр нь түрхэж болох юм. Ингэснээр та байнга хатуу ширүүнд элэгдэж байдаг сормуусаа бага ч гэсэн амрааж байгаа хэрэг юм.
Мөн хэзээ ч битгий муу будгаар сормуусаа будаж бай. Учир нь сормуус толгойны үстэй адил их биш учир унах нь хурдан ба ургах нь удаан байдаг. Тэгэхээр муу будагнаас сормуусаа байнга хамгаалах нь зөв.

Сормуус будах арга, техник
Эхний мэдэх ёстой зүйл бол сормуус дэрвийлгэгчийг хэрэглэх тухай юм. Та сормуус дэрвийлгэгчийг хэрэглэхээсээ өмнө бага зэрэг халаах хэрэгтэй. Энэ нь сормуусыг богино хугацаанд сайн дэрвийлгэх болно. Хамгийн амархан халаах арга бол дэрвийлгэгчээ үсний сэнсээр үлээлгэж халаах арга юм. Ингээд та халаасан бол сормуусаа дэрвийлгэх хэрэгтэй ба дэрвийлгэгчээ хэсэг хугацаанд барих хэрэгтэй. Харин та сормуусаа гэмтээхийг хүсэхгүй л байвал хэзээ ч битгий будсаныхаа дараа дэрвийлгэгч хэрэглээрэй.
Сормуусыг дэрвийлгэсэн үед сормуус илүү өтгөн харагддаг байна.

Гэхдээ мэдээж бас хэдэн нууц арга бий.
1. Эхлээд та сормуусаа будахаасаа өмнө нүдний тенээ багсаар түрхэх хэрэгтэй. Энэ нь таны сормуусны суурь болж өгдөг юм.
2. Мөн мэдээж нүд хүрээлэгчээ сормуусаа будахаасаа өмнө түрхэх хэрэгтэй.
3. Сормуусыг урт харагдуулдаг бас нэг арга бол сормуусаа эхлээд бор өнгөөр будах юм. Учир нь бор өнгө илүү өтгөн дүр төрхийг бий болгодог бол харин хар өнгө нь илүү урт дүр төрхийг бий болгодог байна .
4. Мэдээж та тусгай уртасгагч, болон өтгөрүүлэгч будаг түрхэх хэрэгтэй.
Та дээрх аргыг ашиглаад сайхан сормуустай болоорой. Сормуус эмэгтэй хүний нэг гол зэвсэг гэдгийг бүү март.

Үсний тухай ойлголт

Posted in Beauty,Гоо сайхан,Hair by qlmb on April 21, 2009

Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах вэ?
- Мэдээжийн юм шиг санагдаж магадгүй, гэхдээ будагнийхаа зааварчилгааг унших зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа үсээ өмнө нь будсан бол будагтай үс илүү их будаг шингээж авдаг гэдгийг санаарай.
- Үсээ будахаасаа өмнө харшлын тестийг арьсан дээрээ хийж үзэх маш чухал. 48 цагийн дотор будагны найрлаганд орсон бодис арьсанд чинь ямар нэгэн харшил нөлөө үзүүлэхгүй бол будгаа хэрэглэж болно. Харшлын тестийг хийснээр будах явцад гарч болох гэнэтийн сөрөг нөлөөнөөс сэргийлэхээс гадна будагныхаа хэдий хэр хугацаанд үйлчлэхийг өөрийн онцлогт тааруулан тодорхой мэдэж болдог юм байна.
- Урт үстэй бүсгүйчүүдэд нэг хайрцаг будаг хүрэлцэхгүй байж магадгүй, тиймээс хоёрыг худалдаж авсан нь найдвартай.
- Будахаасаа өмнө үснийхээ хүрээг тойруулаад Вазелин түрхвэл нүүр, чих болон хүзүүний арьс будагдахаас сэргийлнэ. (Гарын арьсаа бээлий өмсч хамгаалахтай л адилхан.)
- Хэрвээ үс будахад гаршсан биш бол угаалгын өрөөнийхөө шалан дээр хуучин сонин юмуу алчуур дэвсэж будаг үсэрч толботохоос хамгаалсан нь дээр.
- Түүнчлэн мөрөн дээрээ хуучин алчуур тавьж хувцсаа будаг болохоос хамгаална.
-Үсээ будахдаа хавтгай самаар үсэндээ зурвас гаргаж зааглаад, зурвас зурвасаар будаж, будсан хэсгээ самнаад явбал үснийхээ аль нэг хэсгийг будалгуй орхихоос сэргийлэх бөгөөд үс нэгэн жигд будагдана.

Өөрт чинь ямар өнгийн үс зохих вэ?
Заримдаа бид хуучин өнгөнөөсөө уйдаад, үснийхээ өнгийг өөрчлөх юмсан, бүр содон, хурц өнгийн үстэй болж үзэх юмсан гэж хүсдэг. Гэхдээ чухам ямар өнгө сонгохоо тэр болгон сайн мэддэггүй. Дэлгүүрийн тавиур дээр өрөөстэй олон өнгийн будагнаас өөрт зохихийг сонгох гэж удаан хугацаагаар тавиурийн дэргэд эргэлдэх юу ч биш. Хэрвээ бүсгүй танд энэ бүхэн их л танил сонсогдож байвал дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

Үснийхээ будагны өнгийг арьсныхаа өнгөтэй тохируулж сонгох нь:
Хүний арьсыг ерөнхийд нь дулаан болон сэрүүн өнгөтэй гэж ангилж болдог гэнэ.
Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг.
Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.
Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Үсээ зөв арчилах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.
Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.
Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.

Илүүдэл үсээ яах вэ?
Эмэгтэй хүнд тулгардаг гарын шуу, хөлийн шилбэ , шанаан дээр ургадаг энэ илүүдэл үсийг моодны сэтгүүл дагаж хусаж цэвэрлэх хэрэг байна гэжүү. Энэ илүүдэл үс улирал хамаарахгүй бүтэн жилийн турш тэмцсэн ч байж л байдаг. Арилгах гэж олон төрлийн аргуудыг хэрэглэсэнээр эмэгтэй хүний булбарай биеэн дээр шарх болон үлддэг.
Энэ нь ялангуяа цайвар үстэй, өнгөлөг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдэд хамааралтай юм. Тэдний арьс үс арилгах олон аргыг хүлээж авахдаа маш эмзэг байдаг. Депиляц нь хааяа бидний биед цочрол өгч, архаг өвчин, цаашилбал фолликулит буюу үсний уутны өрөвслийг бий болгон гэмтээдэг байна. Бидний биеийн хөлний шилбэ, суга, гарын шуунд гардаг үсний онцлог ялгаанаас болж энэ асуудалтай тэмцэхэд гарын доор хэрэгслүүд бий ч нилээд хүнд байдаг. Энэ тохиолдолд ойр зуурын гарын доорх хэрэглэлүүдийг зөв сонгож чадвал шарх сорвио багасгаж болох юм.
2.6. Yс юунаас болж хагтдаг вэ?
Хүний үснээс лабораторын тусламжтайгаар шинжилгээ авч эрдэс бодисын агуулгыг нь тодорхойлдог аж. Ингэснээр ямар бодис дутагдалтай, хэрхэн нөхөж болох талаар тодорхойлолт гаргадаг аж.
Гэвч энэ нь төдийлөн үнэн зөв дүгнэлт болж чаддаггүй байна. Учир нь хүний бие организм дэх хоол тэжээлийн дутагдэл хүний үсэндэхээс харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Жишээ нь бие организмд нь цайр дутагдаж байхад үсэнд нь харин ч ипүүдэлтэй байх жишээтэй. Харин үсэнд хийсэн шинжилгээгээр хортой бодис байгаа эсэхийг нарийн сайн мэдэж болох гэнэ.
Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга. Хэрэв таны үс хагтсан бол Селений найрлагатай шингэн саван хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй өгнө. Шингэн савангаа түрхээд таван минут хэртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй гэнэ. Yс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй юм. Үс амин дэм, эрдэс бодис дутагдсаны улмаас хагтдаг. Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг Селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Самрын тосыг нимбэгний шүүстэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга ч бий. Бүлээн самрын тосыг хуухандаа түрхээд дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэх нь илүү үр дүнтэй. Ингэж түрхээд хэдэн минут байлгаад усаар угаана.

Хуурай гэмтэлтэй үсэнд тавих гэрийн маск

Хуурай болон гэмтэлтэй үсэнд хийх хамгийн гол гэрийн эмчилгээ бол үсэндээ маск тавих юм. Тэгэхээр энэ масканд маань гэр ахуйд хэрэглэгддэг материал ордог байгаа: Лемон, зөгийн бал, ургамлын гаралтай зөөлөн тос.
• Ургамлын гаралтай болон шошын тосыг том халбагаар /бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны том халбага/ хоёр удаа авсантай адил хэмжээтэй авах
• Лемоны цэвэр шүүсийг мөн том халбагаар хоёр авсантай тэнцүү хэмжээтэйгээр авах
• Нэг халбага хэмжээтэй зөгийн бал шаардлагатай.
Эдгээр зүйлсүүдийг бэлдэж, лемоны цэвэр шүүсэн дээрээ ургамлын гаралтай тос болон зөгийн балаа хийж сайтар хутгаж өгнө.
Материалуудаа сайн хутгасны дараагаар та үснийхээ угаас эхлээд төгсгөл хүртэл бэлэн болсон маскаа жигдхэн түрхэх шаардлагатай.
Нүүр гарынхаа алчуураар масктай үсээ ороож өгөөрэй.
30-60 минутын турш масктай үсээ алчуураар боосон хэвээр нь байлгана.
Үүний дараагаар бүлээн усаар зайлж, үсэндээ тохирсон шампуниар үсээ угаана. Үр дүнг сайжруулахын тулд хоёр удаа ийн хийж болно.
Энэхүү маск нь таны үсэнд гайхалтай тэжээл өгч чийгшүүлэн гялалзаж намирсан болгох болно.

Хэрхэн нүдэн доорх үрчлээсийг багасгах вэ?

Posted in Beauty,Гоо сайхан by qlmb on April 21, 2009

Хэн хөгширч үрчлээтэй байхыг хүсэх билээ дээ. Тэр тусмаа үрчлээ гэдэг хөгшрөлтийг илтгэх зүйлсүүдийн нэг, тэгэхээр хэрхэн үрчлээтэй тэмцэх вэ?
Алхам 1.
Хамгийн чухал бөгөөд энгийн үрчлээтэй тэмцэх арга бол бүтэн нойртой сайхан унтаж амрах явдал юм. Шөнө бүр 7-8 цаг хангалттай нойр авна гэдэг төвөгтэй мэт санагдвал чухал дуудлага бусад ажлуудаа эрт зохицуулж эртхэн орондоо унтаж амрах замаар дутуу нойроо долоо хоног бүр нөхөж байгаарай.
Алхам 2.
Их хэмжээний шингэн ууж бай. Шингэнд сод, согтууруулах ундааны төрөл зэрэг орохгүй харин цэвэр усны уух хэмжээг ихэсгээрэй.Лемоны шүүс болон лемоны ундаа нь арьсанд сайнаар нөлөөлж алдагдсан энергийг нөхөж өгдөг та мөн хэрэглэж болно.
Алхам 3.
Огурцы зэрэг ногоон ногоонууд ядарсан нүдэнд тань чийгшэл тэжээл өгч чадна. Хэрэв та оройн болзоонд явах гэж байгаа бол огурцы нь таньд нүдэн доорх үрчлээгээ түр нуухад гайхалтай тусална. Нүдэн дээрээ шууд байрлуулан тавьж авсны дараа 20 минут ямар ч гоо сайхны бараа хэрэглэхгүй байх замаар хэрэглэнэ.
Алхам 4.
Согтууруулах ундаа, тамхи мөн муудаж удсан хоол хүнснээс холуур бай. Энэ нь арьсан дахь чийгшилийг багасгаж их хэмжээний хуурайшилд оруулна. Кофейн, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь арьс хуурайшихийн нэг нөхцөл.Тамхи мөн арьс үсэн дахь химийн тэнцвэрийг алдагдуулагч эрт хөгшрөлтийн хамгийн дөт зам юм.
Алхам 5.
Үрчлээтэй тэмцэх энгийн шийдэл бол нүдэнд зориулсан тос гелийг өдөр тутам хэрэглэх. Мөн петролиумын жижигхэн царцмагийг нүдэндээ хэрэглэх нь гадаад төрхийг тань аятайхан болгох боловч үргэлжлүүлэн хэрэглэхгүй бол үр дүн нь асар хурдан буурдаг.
Алхам 6.
Нүдээ хэт хүчтэй арчиж цэвэрлэх хэрэггүй. Нүдний эргэн тойронд дарж арчина гэдэг шинэ үрчлээсүүд нэмэгдэх үйл ажиллагааг идэвхижүүлж байгаа хэрэг юм.Ийн үрж дарах нь арьсны уян хатан чанарыг алдагдуулан өнгөгүй харагдуулах болно.Арьсаа үрж зүлгэх нь залуу арьсанд ч үрчлээ, өнгөгүй байдлыг авчирч арьсыг гэмтээдэг.
Алхам 7.
Косметикийн хөнгөн будалт үрчлээг багасгахад таньд тусална. Нүүрээ цэвэрлэж усанд орсны дараа нүдэндээ чийгшлийг өгч байх шаардлагатай. Ахимаг настай эмэгтэйчүүд маань үрчлээтсэн хэсэг дээр их будаг түрхсэнээр багасгаж байна гэсэн буруу ойлготтой байдаг. Харин ч энэ нь эсрэгээр арьсанд тань нөлөөлөх болно.

Posted in Beauty,Гоо сайхан by qlmb on April 21, 2009

Эрчvvдийн арьс
Анагаахын хувьд болон гоо сайхны талаас санхvvгийн хувьд гаргах зардлаараа эрчvvд эмэгтэйчvvд уралдахад бvсгvйчvvд бусад бvх талбарт тvрvvлдэг бол эрчvvд харин арьсны гоо сайхны хувьд бага зардал гаргадгаараа ялалт байгуулдаг. Зөөлөн толигор арьс эрчvvдийн хувьд тийм ч чухал зvйл биш болохоор бvсгvйчvvдтэй адил мөнхийн гоо сайхны хойноос хөөцөлдөж хамаг цаг, мөнгөө vрдэггvй.
Үнэндээ эрчvvд арьсандаа бага анхаарал тавьдаг, хатуу ширvvн арьстайдаа тэгтэл гутардаггvй ч харин vрчлээ, батга, сайр, янз бvрийн ур зэрэгт тэд эмэгтэй хvнтэй яг адилхан санаа зовж байдаг. Энд хэлсэн бvх асуудал яс, булчин, зvрх судасны системийн хажууд бол тун хурдан арилж болох “яльгvй” зvйлvvд юм.
Жирийн хvмvvс арьс бол өнгөн давхраа буюу зvгээр л гадаргуу гэж боддог. Арьсыг бvрдvvлдэг дээд талын 2 давхаргын хамгийн гадна талынх нь эпидермисийн vе буюу таны бие, гадаад ертөнц хоёрын яг зааг юм. Эпидермисийн гол vvрэг нь хамгаалах бөгөөд алга, хөлийн уланд 1.5 мм, нvvрэн дээр мм-ийг хэдэн арав хуваасны нэг, харин нvдний зовхинд 0.1 мм зузаантай байна. Эпидермис нь тvvнийг бvтээн бvрэлдvvлэгч амьд махбодуудаас бvрдэнэ.
Үс, хумсыг бvрэлдvvлэгч кератин хэмээх бvдvvн уургаар дvvрсэн торлог /амьд махбод/ нь дотроос гадагш тvрэн гарч ирээд хатан vхжиж, шамшийж гадаргуу болон тогтоно. Гадаад ертөнцтэй харилцах харилцаа нь эдгээр торлогийг байнга устгаж байдаг. Хэдий гадаад ертөнцөөс хамгаалсан байлаа ч эдгээр нь тодорхой хугацааны дараа заавал нvvрнээс арчигдан устдаг байна. Хэвийн арьсанд эдгээр торлог 4-6 долоо хоног л тогтоно. Эпидермис нь ямар ч мэдрэлийн эд эс, цусны судлыг агуулдаггvй. Эпидермисийн уг сууринаас бусад бvх хэсэг нь бvхэлдээ vхмэл эд гэсэн vг юм. Үс, хөлс, арьсны тос зэрэг нь эпидермисийг нэвт гарч байдаг.
Эпидермис дээр болон тvvний дотор нь болж буй бvх зvйл цаг зуурын л vзэгдэл юм. Гэмтэл, тvлэгдэл, шарх нь ямар ч сорви vлдээхгvй. Арьсны өвчин ямар ч сорви, ул мөр vлдээхгvй, эмчийн авч хаясан батга, яр, ур ч дахин эргэж гарч ирдэггvй.
Эпидермисийн доорх буюу арьсыг бvрдvvлэгч хоёр дахь vе бол дерма гэдэг эпидермисээс даруй 20-40 дахин зузаан vе юм. Энд булчирхайнууд оршиж, vс ургаж, цусны баялаг олон судал гvйж байдаг. Дермыг бvрдvvлэгч гол зvйл нь шөрмөс, бvлхийг бvрдvvлэгч коллаген хэмээх ширхэгт уураг юм. Коллаген нь биеийн бvтцийн ихэнх хэсгийг хооронд нь холбож эд эрхтэн хоорондын зайг нь дvvргэж байдаг учраас холбогч эдийн vvрэгтэй. Энэхvv холбогч эд нь уян, дуулгавартай, зөөлөн бамбагар байдаг ч хөгшрөлт, янз бvрийн гэмтэл, бэртэл, нарны туяа зэрэг нь тvvнийг агшаан жижигрvvлж хэмжээг нь багасгана. Тvvний гэмтэл бэртэл нь зохих нөлөөгөө vзvvлж муу vр дагавар vлдээнэ. Эпидермист зориулсан тос, эмчилгээний зvйлvvд нь дермад тохирдоггvй.


Follow

Get every new post delivered to your Inbox.