elesson’s Blog


Арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Posted in Гоо сайхан by qlmb on April 21, 2009

Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.
Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.
Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.
Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.
Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.
Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.
Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 – 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог.

Арьсаа хэрхэн цагааруулах вэ?
Арьсаа цайруулахаас гадна эрүүл өнгөлөг байлгахад юун түрүүнд өөрийн арьсны төрөлд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал билээ. Та цайруулах үйлчилгээтэй тос, цэвэрлэгч хэрэглэж мөн болно.
Гэрийн нөхцөлд арьсаа цагааруулах цөөхөн жорыг та бүхэндээ танилцуулж байна.
• Жүржийн хальсыг наранд сайтар хатаа. Бүрэн хатсаны дараа жижиглэн нухаж нунтаг хэлбэртэй болгоно. Бэлдсэн нунтаг дээрээ түүхий сүү хийнэ. Ингээд бэлэн болсон бэлдмэлээ орой бүр арьсаа цэвэрлэснийхээ дараа түрхэнэ. Нүүрний маск мэт хатсаны дараа бүлээн буцалсан усаар арилгана.
• Хачирхалтай нь төмсөнд арьсыг цайруулах үйлчилгээтэй бодисууд агуулагддаг.Төмсний шүүсийг шахан гаргаж түүнийг арьсан дээрээ түрхэх нь жижиг батгуудыг арилгах мөн арьсны өнгийг сэргээхэд ихээхэн тус болох болно. Төмснөөс гарах шүүс нь байгалийн гаралтай учир өдөр бүр нүүрэн дээрээ маск болгон тавьсан ч болно.
Дээрх аргыг туршиж үзээрэй. Мөн мэргэжлийн хүний зөвлөгөөг авч өөрт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг зөвлөж байна.

Тослог арьсыг хэрхэн арчилах вэ?
Тослог арьс бол бусад төрлийн арьсуудыг бодвол арчилахад хамгийн хэцүү байдаг. Тослог арьсанд зориулсан олон янзын тос байдаг боловч үйлчилгээ үзүүлэх нь муу байдгийг та сайн мэдэх байх.
Мэдээж тослог арьс ямар бүтэцтэй байдаг, юунаас болоод тослогттогийг мэдэж байж үйлчилгээ явуулна шүү дээ.
Доорхоос та эхлээд тослог арьсны бүтэц шалтгааныг унших ба харин дараа нь хэрхэн арчилах талаар унших болно. Тэгэхээр танд одоо доорхи зөвлөгөө их тус болно гэдэгт найдаж байна.
Тослог арьс ихэнхдээ том нүх сүвүүдтэй, батгатай, сэвтэй байдаг. Батганууд нь хар толгойтой байдаг. Арьсанд тос ялгаруулагч булчирхай байх ба тослог арьстай хүмүүсийн булчирхай хэвийн хэмжээнээс их тосыг ялгаруулдаг байна. Ингээд тос их ялгарсанаас болоод хүний нүр гялалзаж харагддаг байна.
Тэгвэл юунаас болж арьс тослог болдог вэ?
-Удамшил
-Хоолны дэглэм
-Дааврын түвшин
-Жирэмслэлтээс
-Эм бэлдмэл
-Таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс
-Чийг болон халуун уур амьсгалаас
Ихэнхдээ өсвөр насанд арьс тослогтох байдал илэрдэг боловч ер нь бол аль ч насанд илэрч болно. Нас ахих тусам арьс тослогоо алддаг. Жирэмсэн үед эсвэл сарын юм ирсэн үед дааврын баланс алдагддал тул тосны булчирхайг цочроож тос их ялгарах шалтгаан болж бас болно.
Зарим хүмүүсийн нүүр нийтдээ тослог байдаг бол зөвхөн зарим хэсэг нь тослог байдаг . Ийм нүүрийг цогцолсон нүүр гэж нэрлэдэг байна.

Хэрхэн арчилах вэ?
Тослог арьс бас тийм ч муу бишээ. Тослог арьсаны нэг том давуу тал бол тослог арьстай хүмүүсийн нүүр бусад хүмүүсийн нүүрийг бодвол хамаагүй сүүлд хөгширдөг юм. Өөрөөр хэлбэл үрчлээ бага суудаг гэсэн үг.
Тослог арьсыг юуны өмнө маш их халуун усаар угаах хэрэгтэй. Энэ нь арьсны нүх сүвүүдийг цэвэрлэх зорилготой юм. Гэхдээ та тослогийг арилгах гэж байна гээд хамаагүй хүчтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
Хэрвээ та гоо сайхны бүтээгдэхүүн түрхэж буй бол түрхэсний дараа ямар нэг таталдсан, хуурай мэдрэмж төрүүлж буй тоснуудыг түрхэхгүй байсан нь дээр. Яагаад гэвэл энэ нь дээд талын арьсыг тань агшаадаг юм. Дээд талын арьс агшина гэдэг нь доор байгаа тосыг гадагш сайн ялгаруулж чадахаа байна гэсэн үг. Гадагш сайн тос ялгарахгүй байна гэдэг нь тос савнаасаа гарч чадахаа байж, тосны сав томорч, мөн эцэстээ нүүрэндээр юм гарч том батга, үрэвсэл бий болдог юм.
Арьсаа хамгийн гол нь маш цэвэрхэн байлгах ёстой ба өдөрт 2-3 удаа угаахад болно. Хэтэрхий олон удаа угаах нь тос ялгаралтыг илүү их болгодог тал бий гэдгийг санахад илүүдэхгүй.
Та нүүр цэвэрлэгчээ сонгохдоо сайн анхаарах хэрэгтэй. Хэтэрхий хүчтэй нүүр цэвэрлэгч , саван, тосуудыг түрхэх хэрэггүй. Хэрвээ та саван хэрэглэдэг бол аль болох их хольц, нэмэгдэл зүйлс ороогүй цэвэр савангуудыг хэрэглэх хэрэгтэй.
Та нүүр цэвэрлэгчээ сонгохдоо бактерийн эсрэг нүүр цэвэрлэгчийг сонгох хэрэгтэй гэж зөвлөе. Эсвэл эмчилгээний зориулалттай саван байж болно. Мөн та нүүрээ крантны усаар угаахгүй байх хэрэгтэй.
Хүмүүс тослог арьсанд архи, спиртний агууламжтай тос, нүүр цэвэрлэгч хэрэгтэй гэж боддог. Гэтэл энэ нь буруу юм. Харин ч спиртний агууламжтай нүүр цэвэрлэгчээс татгалзаарай.
Харин та нүүрээ цэвэрлэсний чийгшүүлэгчээр дараа чийгшүүлж өгөх хэрэгтэй.
Халуун усаар нүүрийг угаах нь хүйтэн, бүлээн уснаас хамаагүй илүү нөлөөтэй ба нүүрийг сайн цэвэрлэж чаддаг юм.
Тэгээд нүүрээ угаахдаа дотор талаас гадагш нь байрлалаар угаах ба савангаар хамаагүй цанга дарж, үрж угааж болохгүй. Тэгэх аваас саван нүүрэнд хэтэрхий гүн орж, нүх сүвийг бөглөдөг.
Тослог арьсанд мөн шавар их сайн байдаг. Тэгэхээр та шавран маск түрхэж болно.
Мөн шөнө унтахдаа ариутгах бодистой тосыг түрхэж байвал сайн ба долоо хоногт 2-3 удаа маск тавих хэрэгтэй.
Хэрвээ та нүүрээ будах гэж буй бол бактерын эсрэг ба тосны ялгаралтыг багасгадаг тосыг түрхэх хэрэгтэй. Та хамгийн гол нь найрлагад нь benzyl peroxide буюу бензилийн хэт исэл агуулсан эсэхийг нь хараарай.
Мөн алое буюу зуун наст тослог арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: